Арханга аймагт Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, элчин сайдын яамны зөвлөх хадагтай Ли Вэй, зөвлөх Ли Ян Жун мөн Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана тэргүүтэй зочид төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ.
Тус айлчлалын хүрээнд БНХАУ болон Архангай аймаг нь хоёр орны дунд түвшний гадаад харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуучлалын салбарт хамтран ажиллах боломжтой талаар аймгийн удирдлагуудтай санал солилцож аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, элчин сайдын яамны зөвлөх Ли Ян Жун нар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.