Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги болон сэргээн заслын төв байгуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Түркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА хооронд төслийн хэлэлцээрт /2016.08.15/ өдөр талууд гарын үсэг зурлаа. Эхний ээлжид 77 сая төгрөгийн өртөгтэй барилга угсралтын өрөтгөлийн ажлыг хийх гарын үсэг зурагдаж байгаа бол дараагийн шатанд уг барилга байгууламжид ашиглагдах тоног төхөөрөмжийн гэрээнд талууд гарын үсэг зурах ажээ. Ингэснээр хүүхэд багачууд тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдын адил сурч боловсрохын зэрэгцээ цөөн тооны ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой юм байна. Уг цэцэрлэгийн өрөтгөлийн ажлыг энэ сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэй гэлээ.
darkhan.gov.mn