Орон нутаг

October, 2015

  • 15 October

    Түүхэнд тод мөртэй Төмөрбулагчууд

    Эрчимийн хөндлөн хөх нуруунд нар мандахыг харах шиг сайхан зүйл энэ ертөнцөд үгүй гэж би хаана ч бардамхан хэлнэ. Битүү ногоон хөвчид хөнжилрөн хургасан хөлгүй цагаан манан нойрмогдуу балчир адил тунирхангуй өндийж, хөвөн цагаан үүлстэй зүс зүг ижилсэн нүүдэллэж, нарны шаргал туяагаар гоёсон уулсын цац их орой сүм дуганы алтан ганжир лугаа гялалзана. Түргэн урсгалт уулын голын боргио харгиа чих …

  • 14 October

    “Чэйл эмнэлэг”-ийн төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна

    Солонгос улсын эмэгтэйчүүдийн “Чэйл эмнэлэг”-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна. “Чэйл эмнэлэг”-ийн дэд ерөнхийлөгч Tae Kyeong Kim, Нөхөн үржихүй ба үйргүйдлийн эмч Son il Pyo, менежер SuJin Lee, Ж.Нармандах нарыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Батсүх, ИТХ-ын төлөөлөгч Д.Цээпил болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар …

  • 14 October

    Архангай аймгийн удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээжээ

    Сүүлийн үед төрийн албаны танхайрал нийгэмд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. Хамгийн саяхны жишээ гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар “Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна. Тус …

  • 13 October

    Орхон аймагт сэтгэцийн эмгэгтэй 1350 орчим иргэн байна

    “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих дэлхийн өдөр”-ийг Орхон аймаг “Сэтгэцийн өвчтэй иргэний нэр төрийг хамгаалах” сэдвийн хүрээнд тэмдэглэлээ. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв жил бүрийн аравдугаар сарын арванд уг өдрийг тэмдэглэж сэтгэцийн эрүүл мэндийн талаар сургалт, сурталчилгаа явуулдаг юм. Үүний хүрээнд сэтгэцийн эмгэгтэй өвчтөний ар гэрийхнийг зөвлөгөө, мэдээллээр хангаж харин эмч нарт ийм төрлийн өвчтөнийг ялгаварлахгүй байхад анхаарах сургалт хийлээ. Мөн Өрхийн …

  • 12 October

    Алтай суманд шүлхий гарчээ

    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн Тошин гэдэг газарт нутаглаж буй иргэн А, Ж нарын мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, дээрх айлуудын долоон мал өвчилж, улмаар энэ сарын 02-нд өвчилсөн малаас дээж авч аймгийн Мал эмнэлгийн тасгийн лабораторид шинжилгээ хийлгэхэд шүлхий өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул очсон Ажлын хэсэг сэжигтэй бүсийн малд үзлэг хийсэн байна. Гэтэл 175 толгой малаас …

  • 12 October

    Ховд их сургуулийн Солонгос хэл, соёлын төвийн нээлт болов

    Ховд их сургууль гадаад харилцааны ажлын хүрээнд БНСУ-тай 10 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан, боловсролын төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Халлим Соншим сургууль юм. Тус сургуультай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ХИС-ийн суралцагчид төдийгүй орон нутгийн ард иргэдийн солонгос хэлний хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн ХИС-ийн дэргэдэх Солонгос хэл, соёлын төв …

  • 9 October

    Ховд аймаг: Гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Ховд аймгийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд Монголын урчуудын эвлэлийн байр “Art gallery”-д Ховд аймгийн гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарсан юм. Тус үзэсгэлэнд тавигдсан гэрэл зураг сонирхогчдын Өөр өнцөг групын 15 гаруй уран бүтээлчийн 140 гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн Хөгжимт драмын театрт нэлтээ хийлээ. Дээрх үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургаас өөрт таалагдсаныг худалдан авч, нутаг усныхаа зургыг хайртай …

  • 8 October

    Ховд аймаг: Олон улсын Тахь групптэй хамтран ажиллахаар болжээ

    Энэ сарын 07-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан болон Олон улсын Тахь группын Ерөнхийлагч Реинхард Шиндриг нар болон Олон улсын Тахь группын төлөөлөгчид уулзав. Уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан аймаг орон нутагтай холбоотой цаг үеийн мэдээлэл өгч, Олон улсын Тахь группын үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтарч ажиллаж байгаа ба энэ гэгээлэг сайхан үйлсийг хийж байгаа тус группын хамт олонд …

  • 6 October

    Баянтээгт нарны цахилгаан станц баригдана

    Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая.ам.долларын өртөгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах бас нэг эх үүсвэр бүрдэх юм. Шавь тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын …

  • 6 October

    Дорноговьд газар хөдөлжээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвөөс баруун зүгт 42 км-т /У-111041/00//  Ө-43083/00/// 2015.10.06-ны өдрийн 03:02:19 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

  • 6 October

    Ховдод төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт болов

    Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл болон Сангийн яамнаас төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалтыг Нутгийн удирдлагын ордонд явууллаа. Сургалтыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, доктор Б.Болормаа 10-р сарын 05-ны өдөр манай аймгийн төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалтыг явуулав. Сургалтанд Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүд , Жаргалант сумын ЗДТГ-ын албан хаагчид …

  • 5 October

    БСШУ-ны сайд Л.Гантөмөр Ховд аймагт ажиллав

    УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 9-р сарын 30-ны өдөр Ховд аймгийн боловсрол, соёлын байгууллагын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчидтай уулзав. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан оролцож олон улсын болон монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүллээ. Тэрээр аймгийн цаг үеийн ажлыг танилцуулж, аймаг орон нутгийн ажил бүх салбарт өөдрөг байгааг дурьдаад боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж …

  • 2 October

    Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жил, Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд төр захиргаа, хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагуудыг хамруулан тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг орон нутгийн хэмжээнд зохион …

  • 2 October

    УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймгийн Зэрэг суманд ажиллав

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр  Зэрэг суманд ажиллав. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар батлагдсан хуулиуд болон 2015 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх зарим хууль …

September, 2015

  • 30 September

    Зам тээврийн ослын гаралтын талаар судалсан байна

    Дундговь аймгийн прокурорын газраас орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргүүд тэр дундаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор тус аймгийн хэмжээнд 2014, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан зам тээврийн осол, хэргийн талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд зам тээврийн осолтой холбоотой …