Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгааныг хязгаарлаж эхэлжээ. Дээрх аймгууд цахилгааны хэрэгцээгээ ОХУ-аас хангадаг ба хойд хөрш цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаатай холбоотойгоор хязгаарлалт хийж байгаа ажээ. Ховд аймгийн цахилгааныг өглөө 06-22.00 хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан авч байгаа юм байна. Гурван аймгийн цахилгааны хязгаарлалт өнөөдрөөс дуусгавар болно. Ugluu.mn Т.Түвшин
Орон нутаг
July, 2013
-
25 July
Сумынхаа ойг тэмдэглэх гэж яваад засаг дарга нь нас баржээ
Энэ жил Завхан, Төв, Архангай, Дундговь гээд олон аймгийн 90 жилийн ойн баяр давхцаж хот хөдөө зорчих зорчигчдийн тоо эрс нэмэгдээд байгаа. Тэгвэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын шинэ Засаг дарга тэргүүтэй хэсэг хүмүүс өнгөрсөн шөнө автомашины осолд оржээ. Тэд нутгийнхаа 90 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж, Улаанбаатар хотоос ажлаа амжуулаад нутгийнхаа ойд яарч явахдаа ийн осолдсон байна. Ослын улмаас Засаг дарга …
-
20 July
Өвөрхангай аймагт сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд энэ сарын 16-17-ны өдрүүдэд сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаан “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор явагдсан. Сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг БОЭТ-тэй хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд сувилагч, дархлаажуулалтын сувилагчдын гэсэн 2 ангилалтай явуулсан бөгөөд БОЭТ, сум, өрхийн ЭМТ-ийн нийт 95 сувилагч оролцов. Эрүүл …
-
18 July
Сарлагийн баяр болно
Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол”-д энэ сарын 22-нд Монгол эсгийн баяр болно. Мөн энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баяр зохион байгуулах юм байна. Уг баяруудыг Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард сарлаг, хонь ямаа, адууны баярыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг ажээ. Дээрхи баяруудын хүрээнд ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, …
-
18 July
Өмнө-Говь аймагт кран нуржээ
Өнөөдөр өглөө Өмнө-Говь аймаг дахь “Хан-Уул” зочид будлын хажууд барьж байсан барилгын кран унасан осол гарчээ. Азаар хүний амь эрсдээгүй гэнэ. Одоогоор уг осолтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм байна. Л.Бадрах ugluu.mn
-
17 July
Өндөрхаан сумыг “Чингис хот” болголоо
Хэнтий аймгийн Өндөрхаан сумын иргэдийн дунд санал асуулга явуулсны дүнд тус сумыг Чингис хот болгон өөрчилжээ. Аймгийн засаг дарга Ж.Оюунбаатарын ярьж буйгаар Хэнтийчүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдоржид сумаа Чингис хот болгох хүсэлтээ хэлж байсан аж. Г.Сонор ugluu.mn
-
17 July
Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарчээ
Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул онц байдал зарлажээ. Тодруулбал, шүлхийн голомтод 1,2,4,6 дугаар багийн Хол агаш, Сарыбастау, Хуй Үй, ямаат, Ирмэгт, Үзийн Аша, Улаанхус сумын Харнуур багтсан бөгөөд нийт 567 малчин өрхийн 2506 иргэн, 83976 толгой мал байгаа аж. Эдгээр малаас 1181-ийг тусгаарлаж, 944 малыг устгалд оруулжээ. Одоогийн байдлаар аймгийн нийт 1,9500,00 гаруй малыг бүрэн үзлэгт …
-
10 July
Унаач хүүхэд уралдааны үеэр энджээ
Архангай аймгийн Өгийнуур сумын наадамд хурдан морь унаж байсан найман настай Н хэмээх хүү уралдааны үед мориноосоо унаж, хүнд бэртэл авсны улмаас нас баржээ. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
-
6 July
Өндөр Хөхий хайрханы төрийн тахилгыг үйлдэв
Энэ сарын 2-ны өдөр Төрийн тахилгат Өндөр Хөхий хайрханы гуравдахь удаагийн төрийн тахилгыг төрийн ёслолын өндөр дээд хэмжээнд ёслон үйлдэж өндөрлөв. Нацагийн Багабанди Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа анх 2004 оны 3.30-ны 44 дугаар зарлиг гаргаж, энэ хайрханыг төрийн төхилгатай болгосон ба 2005 оны 7 сарын 6-7-ны өдрүүдэд шинээр сонгогдож тангаргаа өргөөд байсан Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Өндөр Хөхий уулын төрийн …
June, 2013
-
29 June
Сайншанд өртөөний доогуур нүхэн гарц барьжээ
Монгол улсын Зам тээврийн яам, Барилга Хот байгуулалтын яам, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу 2013 оны Улсын төсвийн хөрөнгөөр Сайншанд өртөөний Төмөр зам доогуур явган хүн гарах 53 метрийн урттай нүхэн гарцыг УБТЗ-ын Зам засварын Машинт станцын хамт олон хийж гүйцэтгэн 6 сарын 19-ний өдөр ард иргэдэд хүлээлгэн өгчээ.
-
28 June
Өнөөдөр “Эв модны наадам” болно
Жил бүр уламжлал болон зохиогддог “Эв модны наадам” өнөөдөр Сэлэнгэ аймагтболох гэж байна. Тус наадмыг сайн хөршийн барилдлагатай орос, монголчууд хамтран эв эеийг эрхэмлэн явахаа бэлгэдэн зохион байгуулдаг аж. Энэ удаагийн “Эв модны наадам” Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь анхны томоохон баяр наадам болж байгаагаараа онцлогтой бөгөөд Сэлэнгэчүүд Буриад түмэнтэйгээ хамтдаа наадмаа хийх юм байна.
-
25 June
Халуун сэтгэлийн аян бүжигчин залууг хөл дээр босгоно
Өргөн удам газар шорооны эзэн Монголчууд бид газар шороо, баялаг хэл, үнэт түүх, урлаг соёлоо хамгаалж авч үлдэн, үеийн үедээ уламжлах нь үүргийг хүлээсэн цөөн хэдэн урлаг соёлын хүмүүсээр бахархаж байдаг билээ. Уран цогц хөдөлгөөн бүр нь хүний харц булааж, харсан хүний зүрхийг татаж чаддаг Монгол ардын бүжгийн гайхамшигийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Тэгвэл ийм нэгэн авъяаслаг бүжигчинд хэлж биш, …
-
24 June
Хэнтийн хорихын дарга хоригдлуудын эрхийг зөрчиж байна
ШШБЕГ-ын дарга Ядамдорж таны сонорт дуулгах нэгэн мэдээлэл байна. Тухайлбал Хэнтий аймгийн хорих ангид хоригдлуудын эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай манай сонинд нэгэн иргэн мэдээлэл өгсөн юм. Тухайлбал тус аймгийн 0419 дүгээр хорих ангийн дарга А.Намсаманд гэгч хоригдлуудыг нохойноос дор үзэж тэднийг амьдаар нь тарчлаан зовоож байгаа юм байна. Тодруулбал хошууч А.Намсаманд бусад алба хаагчдтайгаа нийлж хоригдлуудыг “Та нар гадагшаа …
-
20 June
“ИХ АЛТАЙН “ИМИЖ”-ИЙГ БҮРДҮҮЛЭХ”-ИЙН ТӨЛӨӨ
– “Их Алтай” олон улсын аялал жуулчлал – спортын анхдугаар их наадмаас хийсэн сурвалжлага, тэмдэглэл – Их Алтайнхан “Шижигт”-ийн аманд чуулсан нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцлын ам, Ховд голын хөвөөн дэх хэсэгхэн газар таван хэлийн зочдоор 4 өдрийн турш бүчүүлж, олны хөлд дарагдав. Тэнд барагцаалбал 500 орчим метрийн голч бүхий хүрээ үүсгэн барьсан …
-
20 June
Альпийн нурууны ямааг Өвөрхангайд нутагшууллаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Өвөрхангай аймагт томилолтоор ажиллах үеэр Франц улсын Альфийн нуруунаас авчирсан сүүний чиглэлийн 202 ямааг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа сүүний чиглэлийн ямаа, үнээг нутагшуулах, үр хөврөлийн аргаар мах, сүүний үнээ, ямааг үржүүлэх ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэхэд анхаарч ирснээр хөтөлбөр нь биеллээ олж саалийн чиглэлийн ямааг Өвөрхангайчууд ийнхүү хүлээн авлаа. “Альпин” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл