Галзуу чоно гурван хүн барьжээ

Өнгөрсөн ням гаригт шөнийн 04:00 цагийн орчим Увс аймгийн Тэс сумын нутагт, галзуу чоно айлын хотонд орж гурван хүнийг барьжээ.

Чононд бариулсан гурван иргэнийг аймгийн нэгд­сэн эм­­нэлэгт авчран эмч­­­лүүлж байгаа бөгөөд нэг­­­­нийх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Гэсэн ч амь насанд нь аюулгүй болохыг эмч нар мэдэгдсэн байна.

Харин галзуу чонын хувьд Тэс сумаас гаргасан ажлын хэсгийнхэн чоныг устгасан ажээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Дундговь аймаг: Соёлын өв, археологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн …