Орон нутаг

October, 2013

  • 7 October

    Нэг боодол өвс 6 мянган төгрөг байна

    Нийт малыг хонин толгойд шилжүүлж 30 хувийг нэг хоногт тэжээхэд шаардагдах өвсний 70 хувиар тооцон орон нутаг  өвсний нөөцөө бэлтгэх тухай Засгийн газрын 210 дугаар тогтоол гарсан. Энэ аргачлалаар тооцвол энэ жил Дундговь аймагт 473 тонн өвсний нөөц бүрдүүлэх бөгөөд үүнийг сумаддаа хуваарилбал 15 сум 30- 60 тонн өвс бэлтгэхээр болж байна. Аймагтаа хамгийн олон тэмээн сүрэгтэй Өлзийт сумын хувьд …

  • 7 October

    Дундговь аймгийн засаг дарга Д.Чандманийг өнөөдөр шүүнэ

    Дундговь аймгийн засаг дарга Д.Чандманьд холбогдох хэргийг өнөөдөр ЧД-ийн шүүхэд шүүнэ. Түүнд УИХ-ын сонгуулийн үеэр нэг улс төрийн хүчинд үйлчилсэн гэх иргэний гомдлын дагуу  хэрэг үүсгэсэн юм. Ажлаас халагдсан иргэд ч гэсэн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Мөн түүнээс Дундговь аймагт гарсан авто осолд буруутгасан иргэний өргөдлийн дагуу шүүхээс байцаалт авах болсон байна.

  • 2 October

    Орон нутгийн удирдлагуудад зардлаа танахыг даалгалаа

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд аймгийн Засаг дарга, холбогдох удирдах ажилтнууд оролцсоноос гадна Дорнод, Дорноговиос бусад аймгийн бүх сумын удирдлагууд хамрагдлаа. Ирэх оны төсөв зохиохдоо салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр хандаж, тэвчиж болох зардлуудыг тана гэж Ерөнхий сайд аймаг, сумдын удирдлагуудад даалгалаа. “Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга …

  • 2 October

    Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг шилжүүлэнэ

    Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож байсан А.Амарын хөшөөг нутгийн удирдлагын төв, Найрамдал талбайд байрлуулах тогтоолыг Эрдэнэт хотын ИТХ-аас гаргажээ. Хөшөөг шилжүүлэх саналыг аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд залуучуудын төрөлх хотоороо бахархах сэтгэгдлийг дээшлүүлэх, газар нутгаа бахархан дурсах зорилготойгоор хотын төвд байрлуулах санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулсан байна. Санал өгсөн иргэдийн ихэнхи нь төв талбайд шилжүүлэхийг дэмжиж, ЗДТГ-аас ИТХ-ын …

September, 2013

  • 30 September

    10 сарын 5 нд чацарганы баяр болох гэж байна.

    Ирэх 10-р сарын тавны өдөр Увс аймгийн Улаангом суманд чацарганы баяр болно. Баярыг тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Чацаргана тариалагчдын холбоо хамтран чацаргана хураалтыг тохиолдуулан зохион байгуулах гэж байгаа юм байна. Сонирхуулахад одоогийн байдлаар Увс аймгийн Улаангом хотод 82 га газар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 82 га газар, Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га газар чацаргана тариалж байгаа юм …

  • 30 September

    Словакаас сүүний чиглэлийн 7500 үхэр авч ирнэ

     Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өнөөдөр Бүгд найрамдах Словак улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Магдалена Лако Барташёватай хамтран ажиллах санамж бичигт үзэглэлээ. Хоёр улс мал аж ахуй, тэр дундаа сүүний чиглэлийн үхрийн тоог нэмэгдүүлэх болон газар тариалан, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах юм байна. Манай улсын хүн амын тал …

  • 24 September

    Дорноговь аймгийн Гэрлэх Ёслолын Ордон албан ёсоор ажиллаж эхэлжээ

    Дорноговь аймгийн Гэрлэх ёслолын ордонд  анх удаагаа хуримын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр буюу Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр  3 хурим болсон бөгөөд хамгийн анхны хурим 11 цаг 40 минутад эхэлж, гэр бүл болж буй хосууд төрийн болон уламжлалт ёслол үйлдэж, ерөөлч магтаалч, морин хуурчид ерөөлөө хэлж хурим ёслол төгөлдөр боллоо. Мөн өдөр 50 …

  • 16 September

    9 настай охиныг хүчиндсэн эрийг энгийн дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр болжээ

    Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр 9 настай Б охиныг биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүчиндсэн онц ноцтой хэрэг Завхан аймгийн Улиастай суманд гарсан билээ. Тэгвэл эл хэргийн холбогдох шүүх хурал Завхан аймгийн сум дундын I шүүхэд 9-р сарын 11-ний өдөр болж охиныг хүчирхийлсэн гэмт этгээд болох Н-д 10 жилийн хорих ялыг, энгийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Гэмт этгээд …

  • 12 September

    Ц.Жанлав Дорнод аймгийн засаг даргаар дахин томилогдлоо

            Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг жил болох хугацаанд Засаг даргаа ч  томилж чадахгүй ядарч яваа хоёр  аймгийн нэг бол  Дорнод аймаг. Өнгөрсөн жил тус аймгийн Халх гол сум зуданд нэрвэгдэхэд засаглалын хомсдолд орсон орон нутгийн иргэдэд зудын  гамшиг маш  хүнд тусч,  малаа барсан иргэд хэнд хандахаа ч мэдэхгүй, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байсныг сайт …

  • 11 September

    Алслагдсан суманд бүсийн форум боллоо

    Сумдын эмнэлгийг Эрүүл мэндийн төв болгон өөрчилсөн нь нийт хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсролыг түлхүү олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн талаар  далайцтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардах боллоо. Үүнтэй уялдуулан Ховд аймгийн Мөнххайрхан суманд “Хүүхэд – Нийгмийн эрүүл мэнд” сэдэвт Баруун бүсийн форум болж өнгөрлөө. Форумыг …

  • 10 September

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн шинээр ашиглах талбайн 15-20 га-г ойжуулна

    ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 8 ДУГААР САРЫН МЭДЭЭ 1.Онцлог ажлууд: –  “Эко хороолол”-ын инженерийн шугамын ажил дуусах шатандаа буюу 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус ажил нь 2.0 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд бохир усны 7.9 км, цэвэр усны 4.5 км, дулааны 8.8 км шугам татагдсан байна. Одоогоор загварын буюу олон нийтэд үзүүлэх гурван байшинг барьж байгаа …

  • 10 September

    Согтуу эх баригч нярайн тархийг бяц базжээ

    Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж бас нэгэн нярай энэ хорвоод ирмэгцээ хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайн тархийг хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тус эмнэлгийн эх барих эмч н.Сүрэнжав гэгч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан бөгөөд согтуу хэвээр нэгэн эмэгтэйг эх барьж улмаар эх барих явцдаа багжаа …

  • 9 September

    Дорноговь- Улаанбаатарыг холбосон 176,4 км хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо

    Зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хоёр дахь нь өчигдөр биеллээ олж Дорноговь аймаг Улаанбаатар хоттой автозамаар холбогдлоо. Чойр-Сайншанд чиглэлийн 176,4 км замыг нээх ёслолын ажиллагаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, АНУ-ын Элчин сайд В.Кэмпбэлл, Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч компаниудын удирдлагууд болон нутгийн иргэд оролцлоо. АНУ-ын …

  • 6 September

    Төв аймагт дизель түлшний хомсдлоос болж ургац хураалт саатаж болзошгүй

     ҮХААЯ-наас ургац хураалтын талаар мэдээллэж буйгаар энэ сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд 1180 га талбайгаас 1549 тонн буудай, 1088 га-аас 14.640 тонн төмс, 877 га-аас 12.370 тонн хүнсний ногоо, 562 га талбайгаас 1.205 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. Энэ нь нийт үр тарианы хураалт 0.4 хувь, төмсний хураалт 7.1 хувь, хүнсний ногооны хураалт 11.5 хувьтай тэнцэх ажээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, …

  • 4 September

    Дэлгэрцогт суманд 21 тонн масло асгарчээ

     Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явж байсан ачааны машин өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд онхолдож, чиргүүлдээ ачиж явсан 21 тонн масло нь асгарчээ. Хэргийн газарт цагдаа болон онцгой байдлын ажилтнуудыг очиход ачааны машины хоёр жолооч согтуу байсан аж. Тиймээс жолооч нарыг аймгийн Эрүүлжүүлэх байранд хүргэн өгч, машиныг нь журмын хашаанд хийсэн байна. Масло зам дагуух 800 метр …