Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга болон бусад удирдах ажилтнууд багтсан төлөөлөгчид Солонгосын Кёнгбук аймгийн Исонггүн орон нутагт ээлжит ажлын айлчлалаараа хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн 8-ны өдөр ирж 5 шөнө , 6 өдөр үргэлжилсэн айлчлалаараа тус орон нутгийн хөгжил цэцэглэл , бүтээн байгуулалттай биечлен танилцсан Мандал сумын удирдлагууд , 2008 онд 2 аймгийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу нийтдээ 20 гаруй удаа тус улсад айлчлан ирээд байгаа ажээ.
Тэд Солонгос улсад ирээд ажлын туршлага судлаад буцдаг бол Мандал суманд айлчилдаг Исонггүн орон нутгийн удирдлагууд , Мандал сумын дэргэд 100 га газарт тарвас, кимчиний байцаа, эрдэнэ шиш зэрэг ногоог тарьж ургуулж буй ажлаа хийн, заавар зөвлөгөө өгөөд буцдаг байна.
эх сурвалж: mglradio.com