ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ГИШҮҮД АЖИЛЛАЛАА

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, түүний агуулга, мөн чанар, тулгамдаж буй асуудал, тэр дундаа Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, цаашид үр дүнтэй хамтран ажиллаж хүний эрхийн баталгааг хангах, бүрдүүлэх зорилгоор “ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ, ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг сумын төрийн алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Хөтөлбөрийн дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн доктор (Ph.D), профессор Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, стратеги”,
Ахлах референт Б.Дэлгэрмаа “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмж, хууль зүйн учир холбогдол”, референт Н.Манлайбаатар “Хүний эрх, эрх чөлөө, хүний халдашгүй эрх, хүний нэр төр, алдар хүнийг гутаан доромжилж харьцахаас урьдчилан сэргийлэх тухай” мөн “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх нь; хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах, хүний эрх хамгааллын тогтолцоо, хууль зүйн учир холбогдол” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор (Ph.D) профессор Я.Цэлмэн, ахлах референт Б.Дэлгэрмаа, Сургалт хариуцсан референт Н.Манлайбаатар нар тус ангийн цэргийн албанд хүний эрхийг хангах чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцаж, хугацаат цэргийн алба хаагчидтай уулзан, алба хаах орчин нөхцөлтэй танилцаж, сургалт зохион байгууллаа.

   

Санал болгох мэдээ

Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо

​Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх …