Гурван настай охиныхоо толгойг заазуурдан тасалж амийг нь хороосон хэрцгий хэрэг Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гэж мэдээлж байна. Энэ хэргийг охины аав үйлдсэн гэж байгаа ч яг үнэндээ аав нь бус ээж нь хөнөөжээ. Тэднийхэн гэр бүлээрээ Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэдэг газарт Улаанбаатараас айлд очоод байхдаа энэ хэргийг үйлдсэн байна. Одоогоор цагдаа нар хэрэгтнийг баривчлаад байгаа бөгөөд мэдээлэл задруулахгүй байгаа. Гэвч бид анхны бодит мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа нь энэ бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн ээж тус сумын Үдлэг багийн засаг дарга Төмөрбаатарынд малчнаар ажиллахаар очоод байжээ. Тэрээр өмнө нь малчнаар ажиллана гэж оччихоод тохиролцож чадалгүй буцсан байсан бөгөөд ахин ирээд байхдаа энэ хэргийг үйлдсэн байна. Малчин эмэгтэй охиноо заазуурдаж толгойг нь тасалчихаад өөрийнхөө хүзүүг хэрчсэн бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын хүн эмнэлэг оёдол тавьж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Бид хэргийн талаар шинэ мэдээллүүдийг дор бүрд нь өгч ажиллах болно.
эх сурвалж: масс.мн