Мал үржүүлгийн төслийн ажлын үр дүнг танилцууллаа

,Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд Монголын мал үржүүлэгчдийн холбоо болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран хэрэгжүүлж буй “Мал үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи ажлыг үр дүнг танилцуулах хурал боллоо.

Уг төсөл хэрэгжиж эхлээд таван сарын нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Архангай, Баянхонгор, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар зэрэг зургаан аймгийн сумдад хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дээрхи аймгуудын зарим сумдад үржүүлдэг үзэмчин үүлдрийн 160 хурган хуц, Барга үүлдрийн 45 хурган хуц, 85 үржлийн охин хурга, Баянцагаан удмын 140 гаруй хурган хуц, Залаа Жинстийн цагаан омгийн 310 ухна ишиг, Сэлэнгэ үүлдрийн 73 бухан тугал сонгон, үржлийн номерь зүүж, бүртгэлжүүлсэн байна. Мөн өсвөр хээлтүүлэгчийг өвөлжүүлэх нутгийг сонгож, хашаа, уст цэг, хадлан тэжээлийг орон нутгийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурьдахад, сүүлийн 20 жилд нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноосны гарц, стандартад заасан хэмжээнээс 210 граммаар буурсан гэсэн дүн гарсан тул Засгийн газраас бодит байдалд дүгнэлт өгч, малын чанарыг сайжруулах чиглэлээр анхаарч, зургаан аймагт мал үржүүлгийн төслийг хэрэгжүүлэх болсон юм байна. Мөн цаашид төслийн хүрээнд мэргэжлийн төвшинд шилж, сонгож, үржлийн чанар сайтай хээлтүүлэгчийг олноор нь өсгөн бойжуулах ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …