Өвлийн улиралд гадаадын жуулчдыг ихээр татдаг ганц баяр болох Хөвсгөл далайд жил бүр зохиогддог “Мөсний баяр” энэ жил зохион байгуулагдахгүй болжээ. Тодруулбал, “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баяр болох газрын ойр орчим, тээврийн хэрэгслүүд зорчих мөсөн замын таван цэгт хэмжилт хийхэд 57-74 см хөлдсөн нь өмнөх жилүүдийн мөсний зузаанаас 30-40 см нимгэн, мөс …
Орон нутаг
February, 2014
-
13 February
Цахим хурлаар ирэх саруудад хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа
Сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гариг бүр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудынхаа удирдлагуудтай цахим хэлбэрээр хурал хийж, үүрэг чиглэлээ өгч хэвшсэн. 2014 оны анхны цахим хурлаа 01 сарын 05-нд хийлээ. Манай аймгаас аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, хэлтэс тасгийн дарга удирдлагууд оролцсон бөгөөд Ерөнхий сайдын зүгээс 2 сард, 3 сард зохион байгуулж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Тухайлбал 2 …
-
12 February
Дорноговийн Их Хэт суманд малын шүлхий өвчин илэрлээ
Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт улам газар авсаар байна. Манай редакцид хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Дорноговь аймгийн Их Хэт сумын зарим малчны хотонд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Энэ сарын 12-ны 9 цаг орчмын үед Сүхбаатар аймгийн таван сум, Хэнтийн нэг, Дорноговийн гурван суманд шүлхий өвчин гарсан гэж байлаа. Тэгвэл одоо энэхүү өвчний голомт дахин нэгээр нэмэгдэж, одоогийн …
-
12 February
Хууль бусаар 450 ширхэг загас агнажээ
Хууль бусаар 450 ширхэг загас агнажээ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдсэн удирдамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр …
-
12 February
Хөвсгөл аймгийн морин уралдааны үеэр 14 хүүхэд мориноосоо унажээ
Хөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбоо аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр шинийн 8-ны морины уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд 14 хүүхэд мориноосоо унаж гэмтсэн байна. Уг асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, морин спорт уяачдын холбооны төлөөлөлтэй уулзаж ярилцахдаа “Хүүхдийн амь нас эрүүл мэндээс үнэтэй уламжлал, баяр наадам байж болохгүй, өвлийн уралдааныг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд …
-
12 February
Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт-аар өргөтгөнө
Эрчим хүчний сайдыг Дорнод аймагт очиход аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригт, Засаг дарга С.Ганбат нар хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийнхааө өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулаад эрчим хүчний хүрэлцээ хангамж, цаашид хийх ажлын тухай ярилцаж санал бодлоо солилцлоо. Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн эрчим хүчний гол үүсвэр байрладаг. Сүүлийн жилүүдэд уул уурхай үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбогдоод эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. …
-
11 February
Баримтат дэлгэц: “Цуутай нутаг Сутай” 2-р анги
Баруун бүсийн шилдэг сум Ховд аймгийн Дарви сумын тухай 2011 онд хийсэн баримтат киноны хоёрдугаар анги. Энэ ангид тус сумын урд зүгт байрших Баянбулаг, Дэлгэр багийн газар нутгийн онцлог, дэлхийд ховордсон бөхөнгийн сүрэг, хар сүүлт зээр болон тус багаас төрөн гарсан алдар суутай хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэнэ. Ц.Мөнх
-
11 February
Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдад шүлхий тархжээ
Онцгой байдлын Ерөнхий газраас авсан мэдээгээр хүн, малын гоц халвдарт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад тархсан бөгөөд дээрх сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад өчигдрийн байдлаар 181 өрхийн 162 586 малыг үзлэг тандалтад …
-
11 February
Ховд аймгийн “Цагаан-Уул” наадмыг сэтгүүлчид өнгөллөө
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулж шилдгээр тодорсон 3 найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох юм байна. Орон нутаг дахь салбар холбоод дээр өрсөлдөөн аль хэдийн эхэлж аймгуудын шилдэг залуу найрагч нар тодорсоор байгаа юм. Энэ …
-
10 February
Энэ онд 16 сумын төв шинэчлэгдэнэ
Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ онд 16 сумын төв шинэчлэгдэнэ Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд нэмж 16 аймгийг …
-
9 February
Баримтат дэлгэц: “Цуутай нутаг Сутай” 1-р анги
2011 онд баруун бүсийн шилдэг сумаар шалгарч байсан Ховд аймгийн Дарви сумын талаар 2012 онд “Цуутай нутаг Сутай” гурван ангит баримтат кино хийсний эхний анги буюу сумын байгууллага, аж ахуй нэгжүүд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, түүний үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан 1-р ангийг та бүхэндээ хүргэж байна. Тун удахгүй бид сумын багуудыг багтаасан 2, 3-р ангиудыг хүргэх болно.
-
8 February
16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа
Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, …
-
6 February
Шүлхийн голомтын бүс дэх 37446 малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ
Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул аймгийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын шийдвэрээр Шилийн богд руу явах иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаагаад байгаа. Тэгвэл голомтын бүсэд харьяалагдах 143 үхрээс 120-ыг зориудаар устгасан байна. Ийм арга хэмжээ авахгүй бол дээрх тооны үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн аж. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагууд дөрвөн сумын таван багийн …
-
6 February
Ховд аймаг: Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна
2014 оны 01 сарын 23-24-ны өдөр Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд баталсан удирдамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дараах …
-
5 February
Өвчтөн Б H1N1 вирусаар өвчлөөгүй нь батлагджээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат 4 иргэн томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Тус аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 7 хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн байна. Дээрх иргэдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Харин тав дахь өвчтөн Өлгий сумын иргэн Б /20 настай, эрэгтэй/ нь мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл