743.1 км хатуу хучилттай авто зам тавьж эхлүүлээд байна

imagesМонгол Улс “Азийн Хөгжлийн банк”-аас баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн хоёр дахь шатны санхүүжилт татах гэрээ байгуулах боломжтой боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743.1 км хатуу хучилттай авто зам тавьж эхлүүлээд байгаа юм.

Монгол Улс “Азийн хөгжлийн банк”-тай хэлэлцээр хийснээр дээрх хөтөлбөрийн хүрээнд тавигдах хоёр дахь шатны 189.7 км авто замыг барихад шаардлагатай хөрөнгөөс 125 сая ам.долларыг нь шийдэх боломжтой болно. Харин үлдсэн 10 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах үүрэг хүлээж байна. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн олон шатлалт хэлэлцээр хийхээр тохиролцжээ. 2011 онд баталсан эхний гэрээгээр Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км зам барьж байгаа юм байна.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …