Ховд аймгийн “Залуу зохион бүтээгч-2014” уралдаан амжилттай өндөрлөлөө

770“Хүний өдөр дутмын үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн шинэ өвөрмөц технологи гаргасан, техник, бүтээлч сэтгэхүйтэй хүүхэд, залуусыг тодоруулах аймгийн “Залуу зохион бүтээгч-2014”  уралдаан 02 дугаар сарын 14-нд болж өндөрлөлөө.

Уралдаанд нийт 23 багийн 31 бүтээл бүртгэгдэж, 34 залуу зохион бүтээгч бүтээлээ танилцуулж, 3 шүүгчийн нийлбэр дүнгээр Хөгжил политехник коллежийн оюутан Б.Мэндсайхан, Д.Бат-Оргил нар “Авто машины тос халаагч”, Жанам шалгагч” бүтээлүүдээр тэргүүн байр, Жаргалант сумын 1 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Эрдэнэзориг “Блокны машин” бүтээлээр дэд байр, ХоИС-ын Физикийн 2 дугаар курссын оюутан М.Амарсанаа “12 волтын утас цэнэглэгч” бүтээлээр гутгаар байр, Буянт сумын 12 жилийн дунд сургуулийн сурагч Ж.Хонгор, С.Дашням нар “Удирдлагатай унтраалга”, “Сур элдэгч”, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Д.Сүх-Очирын “Соронзон хөдөлгүүр” бүтээлүүдээрээ тусгай байрыг тус тус эзэллээ. Эхний 3 байр эзлэсэн бүтээлүүд улсын уралдаанд оролцох юм.

Санал болгох мэдээ

Японоос Өмнөговь аймаг руу анхны шууд нислэг үйлдэнэ

Япон улсын Нагано мужийн Мацумото нисэх буудлаас Өмнөговь аймаг руу анхны олон улсын шууд нислэгийг …