Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудын хэрэгжилт болон иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлсэн, авлига, хүнд сурталтай тэмцсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн байдлыг нь харгалзсан 72 шалгуур үзүүлэлтээр аймгуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэжээ. 2013 оны үйл ажиллагааны дүнгээрээ хамгийн өндөр оноог Ховд, Хэнтий, Төв аймгууд авч, эхний байрууд эзэллээ. Увс, Орхон, Сүхбаатар аймгууд болон нийслэл хот оноогоороо тэнцэн 4 дүгээр …
Орон нутаг
January, 2014
-
9 January
Ховд аймаг: Музейд дохиолол хамгаалалт, камержуулалтын иж бүрэн систем тавигдлаа
Өнгөрсөн 2013 оны төгсгөлд аймгийн музейд ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар дохиолол хамгаалал камержуулалтын иж бүрэн систем тавигдсан байна. 50 гаруй жил зөвхөн манаачийнхаа нүд, сонорт найдаж асан цаг түүхэнд үлдэж шинэ технологиор иж бүрэн тоноглогдож түүхийн ховор нандин үзмэр, дурсгал хамгаалах арга ажиллагаа нь цоо шинэ дэвшилд хүрсэн нь аймгийн музейн 2013 оны томоохон ажлын нэг байсныг музейн захирал Р.Сумьяа онцолсон …
-
9 January
Их хэмжээний хуурамч 10,20 мянгатын дэвсгэрт хураан авчээ
Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс их хэмжээний хуурамч 10,20 мянгатын дэвсгэртийг хураан авчээ. Тодруулбал, нийт 700 мянга гаруй төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртийг худалдаа үйлчилгээний байгууллагуудаас хураан авсан байна. Хохирогчдын мэдээлснээр иргэд шөнийн цагаар, гэрэлтүүлэг муутай газруудаар үйлчлүүлэхдээ хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн ажээ.
-
9 January
Ховдын музейд дохиолол хамгаалалт, камержуулалтын иж бүрэн систем тавигджээ
Өнгөрсөн 2013 оны төгсгөлд аймгийн музейд ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар дохиолол хамгаалал камержуулалтын иж бүрэн систем тавигдсан байна. 50 гаруй жил зөвхөн манаачийнхаа нүд, сонорт найдаж асан цаг түүхэнд үлдэж шинэ технологиор иж бүрэн тоноглогдож түүхийн ховор нандин үзмэр, дурсгал хамгаалах арга ажиллагаа нь цоо шинэ дэвшилд хүрсэн нь аймгийн музейн 2013 оны томоохон ажлын нэг байсныг музейн захирал Р.Сумьяа онцолсон …
-
8 January
Увс аймаг дахь “Эрчим” ХК нүүрсний уурхайн үйл ажиллагааг түр зогсоожээ
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй “Хотгор шанага” ХК, “Хотгор” ХК, “Эрчим” ХК нүүрсний уурхайн ажилтай газар дээр очиж танилцлаа. Одоогоор дээрх нүүрсний уурхайгаас “Хотгор шанага” ХК, “Хотгор” ХК хэвийн ажиллаж байгаа бөгөөд “Эрчим” ХК уурхай зөрчилтэй байсан тул үйл ажиллагааг нь түр зогсоосон юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын “Хар алтат” багийн нутагт орших А-5696 …
-
7 January
Өмнөговьд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дундын-Ар булаг гэдэг газар малчин Чадраабалын хоттой хонь руу чоно дайрч 40 бог мал ноцож, нэг нохойг хазаж гэмтээжээ. Чонод хазуулсан мал амьтдыг устгалд оруулж мал, нохойноос дээж аван аймгийн “Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори”-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио …
-
7 January
Ховд аймаг: 2013 онд мал таван төрөлдөө өсжээ
2013 оны эцсээр 7042 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 14645 малчид мал аж ахуйн салбар ажиллаж байна. Жилийн эцсийн тооллогоор мал 2241.1 мянган толгойд хүрсний дотор тэмээ 18.8, адуу 83.7, үхэр 115,0, хонь 846,1, ямаа 1177,5 мянган толгойг тус тус тоолуулж, мал урьд оныхоос 109.9 хувиар буюу 202.7 мянган толгойгоор, мал 5 төрөл дээрээ 0.2-92.2 мянган толгойгоор өссөн …
-
7 January
Иргэн бүр Орон нутгийн сангийн санхүүжилтэд хяналт тавих боломжтой
Шинэ оны босгон дээр Сангийн яамнаас төслийн санхүүжилт, гүйцэтгэлийг удирдах, хянах, тайлагнахад ашиглах төсвийн мэдээллийн систем бий болгосон. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй бүх ажлыг иргэд энэ системийн ачаар хянах боломжтой болсон. Энэ талаар тус яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа. -Иргэд шилэн данс юу болсон бэ гэдгийг маш ихээр сонирхож байна. Үүгээр Орон …
-
6 January
Ховд аймаг: Аймгийн хүн ам 2.3 хувиар өсчээ
Төв суурин газар шилжин явагсдын тоо жил ирэх тусам өссөөр байгаа энэ үед нутагтаа сайхан амьдрах, нутагтаа эргэн ирэх боломж нөхцлийг нь хангахын тулд Ховд аймагт бүтээн байгуулалтын чамгүй ажлыг өнгөрсөн 2013 онд өрнүүллээ. 2012 онд Ховд аймгийн нийт хүн амын тоо 78449 байсан бол 2013 онд 80216 болж өссөн байна. Нутаг орондоо шилжин ирж суурьсан 717 хүн байгаа бол, …
-
6 January
Газрын тосны томоохон орд илрүүлэх судалгаа хийгдэж байна
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол сумдад Газрын тосны газар, болон “Капкорп Монгол” ХХК хамтран газрын тосны хайгуул хийж эхэлжээ. Нийт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулан хийж буй тус хайгуул нь стратегийн томоохон ордыг илрүүлэх зорилготой бөгөөд 2-3 таамаглал талбай тогтоон нарийвчилсан СЕМС судалгааг явуулж байгаа аж. Үүнээс гадна улсын төсвөөр тус аймгийн Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нийт нутаг …
December, 2013
-
31 December
Сар шинийн өмнө гурван аймгийг эрчим хүчтэй холбоно
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явц байдлын талаар Эрчим хүчний яамны албаны хүмүүс болон Вива Ланд компанийн захирал Б.Баттогтох нартай уулзаж ярилцан чиглэл өглөө. Монгол Улсын Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын …
-
30 December
Ховдын залуучууд архи биш сүүтэй шинэ жилээ тэмдэглэжээ
Ховд аймгийн Залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас хамтран зохион байгуулсан “NEXT STOP” оны шилдэг залуу тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүн “Сүү өргөж амьдаръя” уриан дор зохион байгуулагдлаа. Энэ жилийн цэнгүүнд салбар бүрийн төлөөлөл болсон 130 гаруй залуус оролцсон бөгөөд нэгэн үдшийг архи согтууруулах ундаагүй, шилдгүүдийн баярыг хуваалцсан баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэв. Ховд аймгийн Залуучуудын холбоо нь 10 сард шинэчлэгдэн …
-
24 December
Ховд аймаг: 2013 оны шилдэг 9 залуу тодорлоо
“Сүү өргөж амьдаръя” уриан дор Ховд аймгийн Залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас хамтран зохион байгуулсан “NEXT STOP” оны шилдэг залуу тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүний үеэр ажилласан салбартаа амжилт гаргасан 2013 оны шилдэг 9 залуу тодорлоо. Энэ жилийн оны шилдэг залуу шалгаруулах үйл ажиллагааг цахим мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлахаас гадна албан байгууллагуудад бичиг хүргэсний дагуу 30 гаруй залуугийн материал …
-
20 December
Чацаргана эрхлэгчдийн нийгэмлэг байгуулагдлаа
Увс аймагт байгалийн зэрлэг чацаргана ургахаас гадна 4-6 сортын чацаргана тариалж, төрөл бүрийн бүтээгдэхүүн боловсруулж зах зээлд нийлүүлэн, гадаад орнуудад экспортоор гаргасаар байна. Ингэснээр чацарганы бүтээгдэхүүн дэлхийн улс орнуудад цар хүрээгээ тэлэхийн чацуу, Увсын чацаргана нэртэй хуурамч, дуураймал бүтээгдэхүүн ихээр гарч ирэх хандлага бий болж байна. Тиймээс барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд: Тухайн нутгийн байгаль цаг уурын …
-
20 December
Дундговь аймаг Засаг даргатай болж чадах уу
Дундговь аймгийн Засаг дарга огцроод удаагүй байна. Хуульд зааснаар бол 14 хоногийн дотор аймгийн ИТХ хуралдаж дараагийн хүнийг ерөнхий сайдад санал болгох ёстой. Өнөөдөр болох ИТХ-аар засаг даргын асуудлыг хэлэлцэх тов гарчээ. Гэвч өнөөдрийн хурлаар Дундговь аймаг засаг даргатай болох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Учир нь тус аймагт дахин улс төрийн хуйвалдаан, эцэс төгсгөлгүй маргааны үүд хаалга нээгдчихээд байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл