Замын-Үүдэд хоригдлууд ажил хийх нэрээр охид бүсгүйчүүдийг хоргоож, дэмий сэлгүүцэж байна

indexЗамын-Үүд дэх цемент ачиж шилжүүлэх “МЧ-3” талбайд ажиллаж буй Хархорины хорих ангийн хоригдлууд хийх ажилгүй дэмий сэлгүүцэн, охид бүсгүйчүүдийг хоргоон, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэрэг удаа дараа гарах болжээ. Тэр ч бүү хэл тэдгээр хоригдлууд архидан согтуурч хянагчдаа ч зодог байна.

Тиймээс иргэд энэ тухай засаг дарга болоод “11 11” төв гээд холбогдох байгууллагуудад мэдэгдэн хоригдлуудыг ажиллуулахыг болиулах хүсэлт гаргадаг ч огтхон ч ав хэлэлцэхгүй байгаа аж.

“МЧ-3” талбайд “Чингэсийн цааз”,”Монгол бүтээл” гэсэн хоёр компани хоригдлуудаар ачилт хийлгэдэг бөгөөд тэднийг өдрийг 20 мянган төгрөгөөр хөлслөн ажлуулдаг байна. Одоогоор тус талбайд 15 хоригдол хоёр хянагчийн дор ажиллаж байгаа ч ямар ч захиргаа байхгүй, хийх ч ажилгүй архидан согтуурч иргэдийг айлгаад л явж байдаг гэнэ. Мөн дулааны улирал эхэлмэгц хоригдлуудыг тоо эрс нэмэгдэж бүрх 100 болдог бөгөөд иргэд ч сэтгэл санаа тайван байж чадахгүй байнга, түгшүүртэй явдаг байна.

Уг нь хоригдлуудыг ажиллуулахдаа маш хатуу чанга дэглэмийн дор харгалзаж хянагчдын тоо олон байх ёстой байтал, тэднийг архидан согтууруулж, энэ тэрүүгээр сэлгүүцүүлж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал юм. Мөн Замын-Үүдээр дүүрэн ажилгүй залуучууд байхад заавал хоригдлуудыг авирч ажиллуулдаг нь “Чингэсийн цааз”,”Монгол бүтээл” компани өөрсдийн ашиг орлогыг бодож хямд үнээр ачилт хийлгэдэгтэй холбоотой ажээ. Учир нь энгийн иргэдийг ажлуулбал өдрийн 50-60 мянган төгрөгөөр ажлуулдаг юм байна.

Тиймээс Замын-Үүдийн засаг захиргаа болон цагдаагийн газраас дээрхи асуудалд анхаарлаа хандуулан иргэдийн амгалан тайван байдлыг бүрдүүлэх хэрэгтэй байна. Архидан согтуурч хянагчаа зодож байгаа хоригдлууд цаашлаад энгийн иргэдийг зодож танхайрах, охид бүсгүйчүүдийг хүчирхийлэхийг үгүйсгэх арга алга.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …