Шилийн богд, Алтан овоо орчимд хорио цээр үргэлжилж байна

логоСүхбаатар аймгийн Онгон сумын зарим малчдын хотонд малын гоц халдвар өвчин гарч, хорио цээр тогтоогоод байгаа билээ.

Тодруулбал тус сумын I, III багийн нутагт “А” хэвш­лээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь шинжилгээгээр тог­тоогд­сон юм.

Албаны хүмүүсийн мэ­дээлж буйгаар одоогоор 7-8 айлын 86 үхэр өвчлөөд байгаагаас 82-ыг нь устгалд оруулжээ. Хэдийгээр халд­­­варын голомтод шүл­хий өвчинтэй тэмцэх ажлыг заавар, жур­мын дагуу хэ­рэгжүүлж бай­гаа хэдий ч халдварын тар­халт тэлэх хандлагатай бай­гаа аж.

Иймд өчигдрөөс эх­лэн аймгийн Онцгой байд­лын комисс, Засаг даргын шийдвэрээр аялал жуулч­лалын бүс нутаг болох Дарьганга сумын Шилийн богд, Алтан-Овоо, урд сум­дын нутаг дэвсгэрээр явах замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Улмаар амралтаараа гэр­тээ ирсэн оюутан, сурагч­дыг ариутгасан машинаар буцааж байгаа төдийгүй аймаг руу орох урсгалыг ч хаажээ.

Харин Онцгой байдлын ерөнхий газраас сар шинийн баярыг тохиолдуулан зо­хион байгуулдаг хурдан морины уралдаан, уул овоо тахих Шилийн богд, Алтан овоо арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, аймаг, сумдад зохион бай­гуулагдах олон нийтийг ха­марсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг то­дорхой бус хугацаагаар хойшлуулах шийдвэр гар­гасан байна.

Мөн халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоох ажлыг энэ сарын эх­ний 10 хоногт дуусгах үүрэг өгчээ.

Харин өвч­лөмтгий малд тарих вак­цинжуулалтын ажлыг эр­чимжүүлэх, халд­­­варын голомт дахь хөдөлгөөнийг тодор­хой бус ху­гацаагаар зогсоох, шүлхий өвчин гар­сан бүс нутаг тэд­гээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэр­лэг амьтдын дунд хийх тан­далтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зо­хион байгуулахаар ажил­лаж эхэлжээ.

Гэртээ ирж буй суурин иргэдээс бусад хүмүүсийг аймгийн урд талын сумд руу оруулахгүй байгаа аж.

Б.Төрбат

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …