Ховд аймаг: Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна

7352014 оны 01 сарын 23-24-ны өдөр Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд баталсан удирдамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлсэн байна. Эрдэнэбүрэн сумын иргэн Н нь Эрдэнэбүрэн сумаас хууль бусаар түлээний зориулалтаар мод бэлтгэн тээвэрлэж явсныг МХГ-ын Байгаль орчны улсын байцаагч А.Ганцоожоор ахлуулсан эргүүл хяналтын баг илрүүлэв. Дээрх зөрчил нь Монгол Улсын Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалт хамгаалалтын бүсийн ойн дэглэмийг зөрчсөн байна. Мөн 2014 оны 01 сарын 22-23-ны өдөр дээрх байгууллагууд хамтарсан шалгалт хийхэд дараахь зөрчил илэрчээ.

Үүнд: Иргэн В нь Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутгаас хууль бусаар түлээний зориулалтаар мод бэлтгэсэн, Жаргалант сумын Алагтолгой багт орших  Бугаан гол нөхөрлөлийн түүхий эдийн зах дээр шалгалт хийхэд иргэн Б, П, У нар БОАЖ-н сайдын 2012 оны 01/03нц А-06 дугаар тушаалаар агнахыг хориглосон шар үнэгний арьс, хярс, ахуун шувуу, мануул зэрэг амьтдын арьс худалдаж авсныг МУ-ын Амьтны тухай хуулийн 39-р зүйл 39.1.9 дахь заалтыг үндэслэн хураасан байна. Дээрхи хураагдсан шар үнэгний арьсыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах” журмыг үндэслэн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэв гэж Мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээллийн ажилтан П.Гантөмөр мэдээллээ.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …