Ховд аймгийн Залуучуудын холбооноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлгийг 2013 оны 12-р сарын 03-ны өдөр шинээр зохион байгуулагдаж лобби бүлгийн дарга, дэд дарга, гишүүд сонгогдлоо. Лобби бүлгийн даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат, дэд даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд сумын Төрийн …
Орон нутаг
December, 2013
-
7 December
Ховд аймаг: Хууль сахиулах байгууллагуудын баруун бүсийн зөвлөгөөн боллоо
Өчигдөр буюу 2013.12.06-нны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд “Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан, боловсруулж буй хуулиудын төслийн талаар” баруун бүсийн хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг эхэллээ. Сургалт хэлэлцүүлэгийн нээлтэнд Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Ерөнхий сайдын хуулийн зөвлөлийн гишүүн Гадаадын иргэн харъяатын эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж , Ховд …
-
6 December
“Олон улсын хүний эрх”-ийн өдрийг угтан хорих 435-р ангийн үйл ажиллагаатай танилцжээ
Энэ сарын 10 нд “Олон улсын хүний эрх”-ийн өдөр болно. Энэ өдрийн өмнө аймаг сумын удирдлагууд ШШГЕГ-ын харъяа хорих 435-р анги, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Чанга дэглэмтэй хорих 435-р ангид хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэн олон жилийн хорих ял авсан 350 гаруй ялтан байна. Үндэсний дээл, гутал мөн шуудай оёх цех …
-
6 December
Аймгийн засаг дарга нарын ажлыг иргэдийн халаасанд мөнгийг нь үлдээсэн эсэхээр дүгнэнэ
2013 оны ажлаа нэгтгэн дүгнэ, ирэх оны ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, дарга бүр өрөөндөө байрлуул, ирэх онд зарлах тендерүүдийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээл, төсвийн мөнгөний зарцуулалтаа шилэн дансанд шилжүүл гэсэн үүргийг Засгийн газрын тэргүүн орон нутгийн удирдлагуудад өглөө. Жилийн ажлын тайландаа сургалт зөвлөгөөн хийсэн, өдөр тутмын хэвшмэл ажил гүйцэтгэснээ бичээд ирүүлчихэж байна. Энэ бол шинэ ажил биш. Төрийн …
-
6 December
Тайвань улсын төлөөлөгчид чацарганы тос экспортлох ажилтай танилцахаар Увсд ирлээ
Өнгөрсөн сард Засаг дарга болон хөгжлийн хэлтсийн бодлогын дарга Тайвань улсад айлчилсан ажлын хүрээнд Увсын цэвэр чацарганы тосыг экспортлохоор хэлэлцээр хийсний хүрээнд тус улсын төлөөлөгчид өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчид манай улсад айлчлах гурван өдрийн хугацаанд Увсын чацаргана тарьж ургуулах нөхцөл байдалтай танилцан, чацарганы тос хэр зэрэг гарах боломжтойг судлах зэрэг ажилтай танилцах юм. Тус улс манай орны чацарганы …
-
5 December
Хөвсгөл аймгийн засаг даргаар А.Эрдэнэбаатар сонгогджээ
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, аймгийн Засаг даргаар А.Эрдэнэбаатарыг олонхын саналаар сонгожээ. ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанд засаг даргад МАН-ын хорооноос А.Эрдэнэбаатарыг дэвшүүлсэн бол АН-ын хорооныхон Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлээд байсан бөгөөд нэр дэвшигч А.Эрдэнэбаатар 16 хүний санал авч сонгогдсон байна. А.Эрдэнэбаатар өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байжээ.
-
4 December
Ховд аймаг: Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний цахим машиныг байршууллаа
Өчигдөр Монгол Улсын бүх аймагт нэгэн зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу ТҮЦ машин байршуулсны нээлт болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Архангай аймгийн ТҮЦ машины нээлтэнд оролцохдоо хэлсэн үгэндээ “уурладаггүй, хэрэлддэггүй, унтдаггүй шидтэй машин. Хүссэн цагтаа мэдээллээ авч болно” гэдгийг онлоод бүх аймагтай цахим сүлжээгээр нэгэн цаг мөчид нээлт хийж ёслолын тууз …
-
3 December
Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны ахлах мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос аймаг бүрт томилогдон ажиллах ахлах мэргэжилтний төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, энэхүү албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэдээс нөхөх тул ажиллахыг хүссэн иргэд аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хандах буюу дор дурдсан хаягаар бүртгүүлнэ үү. Жич: Энэхүү зар мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн http://103.11.193.90/test/web/resadvert.php гэсэн …
-
2 December
Хүүхдийнхээ тэтгэлэгт өгөх малаа харамлан 2 хүний амь бүрэлгэн, зугтжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж явахад нь буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Д.Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах …
-
2 December
Ж.Батсуурь: Өрх, хүн бүрийн хичээл зүтгэл, өөртөө хийсэн өөрчлөлт нь шинэчлэлийн илэрхийлэл юм
Цаг хугацаатай уралдаж, цаг хугацаанаас өрсөж амьдрах болсон өнөөгийн нийгэмд тэр өрсөлдөөнд ялж чадсан хүн л хожно. Хожил руу бусдыг хөтөлнө. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь энэ өрсөлдөөний их далайд “Сүхбаатар” хэмээх хөлгийг ахалж, Сүхбаатарчуудыг хөгжлийн зүг залж явна. Засаг даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний жил шувтарч байгаа энэ үед түүнтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, цаашдын …
-
2 December
Ховд аймаг: Ирэх оны бодлого тодорхойлох ажил хэргийн уулзалт боллоо
Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 11 сарын 29-нд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргаар сонгогдож, 11 сарын 30-нд Ерөнхий сайд баталгаажуулж байсан. Энэ цагаас хойшхи нэг жилийн хугацаанд баг хамт олноороо төлөвлөсөн ажлуудаасаа нэлээдгүйг амжуулжээ. Энэ хугацаанд хийгдсэн гол ажлуудаа тайлагнах, ирэх жилийн хамтын ажиллагаагаа эртнээс төлөвлөх үүднээс банк санхүү, хэвлэл мэдээлэл, …
November, 2013
-
30 November
Ховд аймаг: Төрийн дээд шагналын эзэд тодорлоо
Тусгаар тогтнолын 89 жилийн ойн өдрөөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 173 тоот зарлигийн дагуу нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч дарга нар, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Засаг дарга Д.Баасандорж нар болон аймгийн …
-
29 November
21 аймагт ТҮЦ машин байршуулна
Засгийн газрын зүгээс ТҮЦ машиныг ашиглалтад оруулаад дөрвөн сар орчим хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ТҮЦ машины тусламжтайгаар нэг тэрбум орчим төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан бөгөөд иргэдийн зүгээс ч ачаалал багатай, цаг зав хэмнэсэн ажил болсон хэмээн хэлж байгаа аж. Тиймээс цаашид 21 аймагт бүрт тус машиныг байрлуулахаар болж, энэ ажлын эхлэл болгон ирэх сарын 3-ны өдөр Архангай аймагт суурилуулахаар …
-
28 November
Хуурамч падаан ашигласан “Цахилгаан холбоо” компаний ажилчдыг торгожээ
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсээс “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Өвөрхангай дахь салбарт иргэдийн гомдлын дагуу шалгалт хийжээ. Тодруулбал, тус байгууллагын 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд сарын хугацаанд санхүүгийн хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтаар бараа, материалын орлогын болон зарлагын падааныг засвартай бичдэг, татан буугдсан байгууллагын падааныг санхүүгийн баримтад хавсаргадаг, зарим …
-
26 November
Ховд аймаг: Баасан гарагийг архигүй өдөр болгох тухай захирамж гарлаа
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулж 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэснээр согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж цэгийн тоог 23.6 хувиар буюу 4/1-ээр цөөрүүлжээ. Гэсэн хэдий ч архинаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй, өсвөр үе залуучууд архи хэтрүүлэн хэрэглэж байгаа судалгааг үндэслэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл