Зургаан аймагт усны тоо бүртгэл явуулжээ

        Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын “Усны тоо бүртгэл явуулах тухай”  19 тоот тушаал гарч ажлын дөрвөн хэсэг байгуулан тоо бүртгэлийн хээрийн судалгааны ажлыг өнгөрсөн 10 дугаар сарын 23-наас сарын хугацаатай 6 аймгийн 51 сумыг хамран зохион байгуулж дууслаа.

Сав газрын хэмжээнд нийт 389 гол горхи, 248 нуур тойром, 997 булаг шанд,  гурван үерийн хамгаалалтын далан , гурван  цэвэрлэх байгууламж, зургаан усан цахилгаан станц,  1567 худаг, 15 услалтын систем, хоёр  газрын доорх усны нөөц нь батлагдсан ордын тайлан, 34 рашаан, дөрвөн баянбүрд, нэг мөнх цас, мөсөн гол, 22 цооног, 18 усан сан, хөв цөөрөм тус тус  тооллогдсон байна.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсгүүд Хяргас нуур-Завхан голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болон байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаануудыг хариуцсан мэргэжилтнүүдээр гаргуулан нэгтгэж байна. Энэ үеэр Завхан аймгийн 19 сумын нийт 180 гол горхи, 127 нуур тойром, 456 булаг шанд, хоёр үерийн хамгаалалтын далан, хоёр цэвэрлэх байгууламж, гурван усан цахилгаан станц, нэг газрын доорх усны нөөц нь батлагдсан ордын тайлан, 643 худаг, дөрвөн  рашаан, нэг мөнх цас, мөсөн гол, тус тус тоологдсон байна.

Б.Мягмарсүрэн

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …