Ховд аймаг: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлажээ

52op1b364bggqg0mp56no81p34Нэг.Сонгон шалгаруулалтын зорилго:

1.1.Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр.Сонгон шалгаруулалтын тухай

2.1.Сонгон шалгаруулалтыг  Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн  35.1.6 дэх хэсгийг баримтлан Улсын Их Хурлын  2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” -ын дагуу 2013 оны 12 дүгээр сарын 25, 26-ны өдөр зохион байгуулна.

2.2.Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараахь шаардлагыг хангасан байна

  1. 1. ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ  СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой

-Инженер, эдийн засагч мэргэжилтэй

-Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, төрийн удирдлагаар мэргэшсэн байх туршлагатай

-Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажилладаг, хууль зүйн мэдлэгтэй байх

  1. 2. ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

-Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой

-Улс төр судлаач, Нийгмийн удирдлагын менежер мэргэжилтэй

-Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, төрийн удирдлагаар мэргэшсэн байх туршлагатай

-Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажилладаг, хууль зүйн мэдлэгтэй байх

  1. 3. ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН  СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН  ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

-Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой, бакалавр цолтой

-Багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй

-Төрийн албанд ажиллах чадвар дадал эзэмшсэн байх

-Санаачлагатай, шударга зарчимч, зохион байгуулах, баг бүрдүүлэх чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн бүх төрлийн программуудыг бүрэн эзэмшсэн байх

  1. 4. ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ  ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой, бакалавр цолтой

-Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй

-Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх

-Шударга зарчимч, зохион байгуулах, баг бүрдүүлэх чадвартай, санаачлагатай, англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн  программуудыг  эзэмшсэн байх

Гурав. Бүртгэл:

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2013 оны 12 дүгээр сарын 23, 24-ны өдөр 10.00-17.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгэнэ.

Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох бичиг баримтыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай харьцуулан нягтлан шалгаж, уг болзол шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

Иргэд бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг авч ирнэ:

1.Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу/

2.Иргэний үнэмлэх хуулбарын хамт

3.Боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт

5.Ажил байдлын тодорхойлолт

6.Ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын /Хөдөлмөрийн дэвтэр/ дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

7.4*6 хэмжээтэй цээж зураг 2 хувь

Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй болон дээрхи материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг аймгийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөө болон 70432506, 99019227  утсаар холбогдон  авч болно

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …