Н.Амаржин: Сөрөг хүчин болж гудамжинд орилоод хангалтгүй гэж бодож байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна.

Энэ үеэр АН-ын даргын зөвлөх Н.Амаржин“Хурлаар 504 ҮБХ-ны гишүүнийг баталгаажуулах ёстой. Эдгээр гишүүн шинэ хүмүүс орж ирээсэй гэж найдаж байна. Сонгууль болоход 10 сар хүрэхгүй хугацаа үлдээд байдаг. ҮБХ-ны асуудлаа цэгцлэхгүй бол болохгүй болоод байна. Ямартай ч АН нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой.
Халамжийн бодлогоос зайлсхийж, бизнесүүд, залуу хүмүүсээ дэмжсэн чиг хандлагатай хүнийг удирдлагаар сонгоосой гэж хүсэж байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж байна. Бүх түвшинд дугарах цаг болсон.
Сөрөг хүчин болж гудамжинд орилоод хангалтгүй гэж бодож байна. Төгрөгийн ханшаас эхлээд олон шинэлэг бодлогыг дэвшүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа сөрөг хүчний ажлыг янз бүрээр хийж байгаа. Хийсээр ч байх болно. Сонгуулиар л иргэд дүнгээ тавих байх”гэв.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …