АШУҮИС-ийн Англи хэл дээр “Хүний их эмч бэлтгэх” хөтөлбөрт дотоодын болон гадаадын 100 гаруй оюутан суралцаж байна

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль 2021 оноос эхлэн Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Тэгвэл тус сургуулийн хамт олон Хүний их эмч бэлтгэх англи хэл дээрх  сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор  “Хүний их эмч бэлтгэх Англи хэл дээрх сургалтын чанар ба багшийн хөгжил” семинарыг өнөөдөр /2023.08.26/  зохион байгуулж байна.

Семинарыг нээж  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар үг хэлж, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны холбооны ерөнхийлөгч И Жон Юүл, АНУ-ын Нью Токио Анагаах Ухааны Коллежийн захирал Кристиан Хонг,  Гуанжугийн Шинжлэх ухаан, технологийн сургуулийн захирал Пак Ригил зэрэг олон улсад нэр хүндтэй их сургуулиуд болон коллежуудын хүндэт төлөөлөгч  нар оролцлоо.

Хоёр өдөр үргэлжлэх “Хүний их эмч бэлтгэх Англи хэл дээрх сургалтын  чанар ба багшийн хөгжил” семинарт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 100 гаруй багш, арга зүйчүдээс гадна Олон улсын боловсролын хамтын ажиллагааны холбоо, Америкийн нэгдсэн улсын Нью Токио Медикал Коллеж, Гуанжугийн Шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэн судлаач нарын төлөөлөл оролцож, харилцан туршлага солилцож,   зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх юм.

 Англи хэлээр “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрт Монгол оюутнуудаас гадна АНУ, БНСУ, Лаос, Орос Япон, Канад, Малайз зэрэг 7 орны 100 гаруй  оюутан суралцаж байгаа юм. Эдгээр оюутнуудад монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар: Монгол Улсад анх удаа анагаахын төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх сургалтыг явуулж, дэлхийн улсын эмч нарыг Монголд сургаж байна.
2021 оноос эхлэн гаднын оюутнуудыг сургаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 200 гаруй оюутнууд сурч байна. Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 сургалтын хөтөлбөрт 100 оюутан хамрагдан суралцаж байна. Энэ жил 20 гаруй оюутан шинээр элсэнэ.
Өнгөрсөн жил Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийг олон улсын байгууллага хүлээн зөвшөөрч магадлан итгэмжлэгдсэн.

Манай сургууль 2022 онд дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох зорилтын хүрээнд гадаадын магадлан итгэмжлэлд “Хүний их эмч бэлтгэх”, “Сувилагч бэлтгэх”, “Нийгмийн эрүүл мэнд, судлаач бэлтгэх” 3 хөтөлбөрөө  амжилттай магадлан итгэмжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд явагдаж байгаа дээрх 3 хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг.


Олон улсын боловсролын хамтын ажиллагааны холбооны ерөнхийлөгч И Жон Юүл: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хэрэгжүүлж байгаа Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 хөтөлбөр гадаадын болон Монгол оюутнуудын олон улсын эмнэлгүүдэд ажиллах суурийг тавьж өгч байгаараа давуу талтай.

Олон улсын цөм хөтөлбөрийг бэлтгэхэд багш нарын үүрэг оролцоо чухал байдаг учраас Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэдэг багш нарыг чадваржуулах семинарыг зохион байгуулж байна. Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөр урт хугацаанд хэрэгжих учраас бид хамтын ажиллагааны хүрээнд олон улсын оюутнуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж Монгол улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд суралцуулж байгаа.


АНУ-ын Нью Токио Анагаах Ухааны Коллежийн захирал Кристиан ХонгАнгли хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна.

Энэхүү хөтөлбөрт  суралцаж байгаа оюутнууд мэргэжлийн дадлагаа Америк, Солонгос улсын анагаахын сургуулиудад хийх боломжтойгоор давуу талтайгэлээ.


Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль сургалтын чанараа сайжруулах, чадварлаг мэргэжилтнийг эх орондоо бэлтгэх, боловсролын экспорт хийх, дэлхийд өрсөлдөх чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхааран ажиллаж байгаа.

Англи хэл дээр явагддаг“Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийн сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт хүргэхэд “Хүний их эмч бэлтгэх Англи хэл дээрх сургалтын  чанар ба багшийн хөгжил” семинар маш ач холбогдолтой гэдгийг семинарт оролцож байгаа багш, судлаачид онцоллоо.

 

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …