“Бүсгүй” киноны гол дүрд Г.Ариунболор, С.Ариунбямба тогложээ

“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойн хүрээнд олон гэнэтийн бэлгийг сонсогчдодоо хүргэж буйн нэг нь бүрэн хэмжээний уран сайхны кино юм.
Тодруулбал, “Хурд” хамтлаг “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна.
“Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын кинонд жүжигчин Г.Ариунболор, С.Ариунбямба нар гол дүрийг бүтээжээ.

Энэхүү уран бүтээлийг нэгдүгээр сарын 16-наас бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болгох юм.

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …