Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй чихмэл амьтдын шинэ үзмэрүүдийг ашиглалтад орууллаа.

Шинээр нэмэгдсэн үзмэр нь говийн уулын бүсийн амьтад болон говь-хээрийн бүсэд тархсан амьтдын төрөл зүйлсийг байгалийн жинхэнэ төрх байдлаар нь урласан юм.

Энэхүү үзмэр нь говийн байгалийн төрөл зүйлийн олон янз байдал, амьтдын экосистем дэх үүрэг, амьдрах орчны онцлогийг иргэд, олон нийтэд, ялангуяа хүүхэд, залууст илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэх боломжийг бүрдүүлж байна.


Эх сурвалж: omnogovi.gov.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл