Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд цаашид сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Эмч, сувилагчид болон хог хаягдал зөөвөрлөдөг ажилтнуудын ажлын байранд ХДХВ, гепатит “B”, “C”-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй бөгөөд ихэнх тохиолдлууд нь зүүгээр болон бусад хурц ирмэгтэй багаж хэрэгсэлд хатгуулан гэмтэх үед халдвар авах зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой осол гэмтлээс шалтгаалсан байдаг байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 05-06-ны өдрүүдэд эмнэлгийн хог хаягдалтай харьцаж ажилладаг эмч, сувилагч, үйлчлэгч, жолооч нарт ЭМБ-ын хог хаягдлын менежментийн талаар сургалт явууллаа. Уг сургалтанд Ховд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг 16 сумын ЭМТ, Жаргалант сумын 5 өрхийн эрүүл мэндийн төв, БОЭТ, Хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 30 мэргэжилтнүүд хамрагдав. Сургалтыг ЭМГ-ын Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга С.Бат-Өлзий, Орчны эрүүл мэндийн мэргэжилтэн Н.Аюурзана нар удирдаж явууллаа.
Санал болгох мэдээ
Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа
Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …