Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Нийтийн эргүүлд гарах хуваарь” ажиллах журмыг аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/473 тоот захирамжаар баталсантай холбогдуулан анхны эргүүлийг үүрэг зааварчилгаа авч, аймгийн Соёл, спорт аялал жуучлалын газрын ажилтнууд эхлүүлэн 20.00 цагаас 00 цаг хүртэл цагдаагийн алба хаагчийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 31 төрийн байгууллага сар болгоны нэг өдөр хариуцан эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж Цагдаагийн газрын ОНХ албанаас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа
Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …