Орон нутаг

November, 2013

  • 14 November

    Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдлаа

    Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн нэг болох Шүүх байгуулах тухай хуульд заасны дагуу Дорнод аймагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1-р шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны 1-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8-р шүүх, сум дундын 10-р шүүх байгуулагдлаа.

  • 14 November

    “Монгол бичгийн өдөр” тохиож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтранТулгар төрийн 2222 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойг тэмдэглэх “Монгол бичгийн өдөр”-ийн арга хэмжээг Баянхонгор аймагт 2013 оны арваннэгдүгээр сарын 14-15-ны өдөр зохион байгуулах гэж байна. “Монгол бичгийн өдөр”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн сум, багийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч болон ерөнхий …

  • 14 November

    Дарханд 5 авто зогсоол ашиглалтанд хүлээн авчээ

    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ жил хороолол дотор 5 авто зогсоол баригдсан. Нийт 52,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зогсоолуудын ажлыг “Хатуу төмөр” компани гүйцэтгэсэн байна. Дархан сумын 8,11,14, Өргөө багуудад хийгдсэн дээрх ажлыг энэ сарын 11-нд улсын комисс ашиглалтанд хүлээн авсан байна.

  • 13 November

    Өмнөд бүс төвийн эрчим хүчний системд холбогдлоо

    Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусч, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс …

  • 13 November

    Ханбогдод харх үүрлэжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд цөөнгүй харх үүрлэсэн талаар эх сурвалжийн мэдээлэл манай сайтад ирлээ. Хэдэн сарын өмнөөс ганц нэгээр үзэгдэж, нутгийн олныг гайхашруулж байсан эл амьтны тоо одоо арав гаруй болж нэмэгджээ. Эл амьтан нь оготно хулганыг бодвол биерхүү бөгөөд шүд нь хурц, сарвуу нь том, сүүл нь бахим урт юм байна. Нутгийн айлууд хархнаас хамгаалж төмөр хаяавч хийсэн ч …

  • 13 November

    Хэрлэн сумаас түймэрт шатаж орон гэргүй болсон 12 айл өрхөд тусламж хүргэлээ

    Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон сургууль цэцэрлэгүүдийн дунд Булган сумын түймэрт шатаж орон гэргүй болсон айл өрхөд туслах аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд мөнгөн тусламж, эд материал, хүнсний зүйл гээд айл гэрт хэрэглэж болох бүхий эд зүйлс цугласан юм. Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Наранцэцэгээр …

  • 13 November

    Дундговьд ирэх жил 1000 гаруй айлын орон сууц барьж эхэлнэ

    Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд Дундговь аймагт “Залуус хороолол”-ын 400 айлын, “Түмний хороолол”-ын 480 айлын орон сууцаа барьж эхэлнэ. Одоогийн байдлаар дээрх хорооллуудын зураг төслийг гаргаж, зарим хэсэгт нь дэд бүтэц тавиад байна. Мөн 200 айлын хаус хорооллын газрыг нөөцөд авч, геологийн дүгнэлт гаргуулжээ. Мөн Мандалговьд гэр хороолол дундуур 7,2 км цэвэр усны, 1,5 км бохирын …

  • 13 November

    Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн эхэллээ

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах” асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 4 сум, нийслэлийн 9 дүүрэг, 3 хороонд нийтдээ 38 газар “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдан давхардсан тоогоор …

  • 12 November

    “Элэг бүтэн амьдарцгаая” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

    БАЯНДУН, БАЯН-УУЛ, ДАШБАЛБАР, ЦАГААН-ОВОО СУМДАД “ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЦГААЯ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Дорнод аймгийн хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийн түвшин сүүлийн жилүүдэд буурахгүй 2008-2012 оны байдлаар улсын дунджаас 3.6-5.2-оор, аймгуудын дунджаас 3.3-4.6-аар өндөр байна. Шинээр оношлогдож буй хорт хавдрын нийт тохиолдлын 81.9 хувь нь хорт хавдрын III, IY үе буюу хожуу үе шатандаа оношлогдож, 73.9 хувь нь тухайн оношлогдсон …

  • 12 November

    Хөвсгөл аймагт хөл хорио тотоогоод байна

    Галзуурсан чононуудын дайралтын улмаас Хөвсгөл аймагт хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, тус аймгийн Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр сумдад галзуурсан чононццд сүрэглэн айлын хот руу дайрч, хүн бариад байгаа аж. Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоожээ. Он гарсаар Хөвсгөл аймагт нэг хүн галзуурсан чононд бариулан амиа алдаад байгаа аж.

  • 12 November

    Үндэсний бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ

    Өмнөговь аймагт анх удаа Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт боллоо. Нийслэл Улаанбаатар хотоос эхлээд алс хол Завхан, Говь-Алтай, Орхон, Төв аймаг зэрэг зарим аймгуудаас үндэсний хувцас, хэрэглэл, бүтээгдэхүүнийг орон нутгийн ард иргэдэд өөр өөрсдийн онцлог бүтээгдэхүүнтэй ирсэн байсан юм. Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах, …

  • 12 November

    Багийн засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар боллоо

    Энэ сарын 08-10-ны өдрүүдэд аймгийн төвд сумын ИТХ-ын дарга, сум багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар шинэ мэдээлэл, асуулт хариулт, идэвхитэй оролцоо бүхий уур амьсгал дунд боллоо.2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сум багийн Засаг дарга нар анх удаа цугларч асуудлаа ярилцаж, туршлага солилцлоо. Аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн хэлэхдээ энэ удаагийн хурал их үр дүнтэй онцлог …

  • 12 November

    Лусын эрхэт хаан бурханыг заллаа

    Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг, Дэлхийн соёлийн өвд бүртгэгдсэн Сангийн далай хийдийг сэргээн засварлах, Бурхан залах ёслолын арга хэмжээ Номгон сумын нутагт боллоо. Говь нутагт ган гачиггүй, байгаль цаг уурын бэрхшээлгүй, хүн ард нь эрүүл энх, энх түвшин байхыг билэгдсэн Лусын эрхэт хааныг залах ёслолд нутгийн иргэд, сүсэгтэн олон өргөнөөр оролцжээ. Мөн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга …

  • 11 November

    “Петро Чайна дачин Тамсаг”-ийн талбайгаас хүнцэл илэрч ажилчид нь хордсоор байна

    Дорнод аймгийн Тамсагийн сав газраас нефть олборлож буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна дачин Тамсаг” компанийн олборлолтын талбайн хөрснөөс химийн хорт бодис болох “хаан хор” буюу хүнцэл илэрчээ. 2010 онд тус компанийн ашиглалтын талбайн хөрсөнд хийсэн шинжилгээгээр 18 ppm хүнцэл байгаа нь тогтоогдсон гэнэ. Энэ нь хүлцэх хэмжээнээс даруй гурав дахин өндөр үзүүлэлт аж. Энэ хэмжээ 30 ppm-д хүрвэл аюултай …

  • 9 November

    Ховд аймаг: Аймгийн цагдаагийн газрын мэдээлэл

    Хамтарсан байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулав. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрын ажилтнуудын хамтаар Жаргалант суманд согтууруулах ундаагаар үйлчилдэг 89 аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийлээ. Энэ үеэр холбогдох …