Чанарын шаардлага хангаагүй 52 нэр төрлийн 858 ширхэг барааг устгалд оруулжээ

97ca1089833723a0greatМонгол Улсын Их Хурлын 2003 оны 48-р тогтоолоор батлагдсан архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 227-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн хэмжээний согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ.

Шалгалтаар хүнсний барааны чанар аюулгүй байдалд хяналт хийхэд 15 хүнсний дэлгүүрт хэрэглэх хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүн худалдаалж байгаа, Хятад улсад үйлдвэрлэсэн гэх хориглосон бараа худалдаалсан зэрэг зөрчил илэрсэн бөгөөд 14 хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан 52 нэр төрлийн 858 ширхэг 634600 төгрөгийн барааг хураан авч устгалд оруулав.

Зөрчил гаргасан 5 иргэн, 2 аж ахуйн нэгжид 300000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан. Тусгай зөвшөөрөлтөй 71 аж ахуйн нэгжид худалдааний газар, түүний үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 5021:2007 стандартын хэрэгжилтийг шалгахад 9 нэгж үйл ажиллагаа явуулаагүй байсан бол 42 нэгж 85 хувьтай, 20 нэгж 85-аас доош хувьтай шалгагдсан байна.

Дашрамд дурьдахад, Шалгалтыг Жаргалант сумын орлогч дарга Н.Батсүх ахалж, аймгийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав, ХААЖДҮГ-ын газрын худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Буянтогтох, Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтэн Н.Гантуяа нар хамтран хийж гүйцэтгэн аймгийн Засаг даргад шалгалтын дүнг танилцуулсан байна.

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …