Орон нутаг

November, 2013

  • 8 November

    Увс аймгийн 90 хувьд ашиглалт болон хайгуулын лиценз олгожээ

           Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор Увс аймаг болон хил залгаа зарим аймгийн газар нутгийг оролцуулаад  нийт 1.480.786 га газарт лиценз олгосон байгаа аж. Увс аймаг нь 19 сумтай бөгөөд үүнээс одоогийн байдлаар 17 сумын 177 газарт 156 ашиглалт болон хайгуулын лиценз олгосон байна. Тодруулбал, Бөхмөрөн суманд 17, Давстад 11, Завхан, Зүүнговьд гурав, Зүүнхангайд 10, Малчинд хоёр, Наранбулагт 16, Өлгийд …

  • 8 November

    Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын даргын сонгон шалгаруулалт зарлалаа

    УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан журмыг үндэслэн Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалт 11-р сарын 13, 15-ны өдрүүдэд болно. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн нутгийн захиргааны гуравдугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-д 11-р сарын 11-ний өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн …

  • 7 November

    Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжийн анхааралд

       Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд 2013 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрийн суурь үнэ төлөх гэрээг 2013 оны 11-р сарын 06-15 хооронд сумын ЗДТГазарт  ирж  хийхийг анхааруулж байна. Бүрдүүлэх материал: 1.Газар эзэмших гэрээ, 2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 3. Газрын төлбөр төлсөн баримт 4.Кадастрын зураг Холбоо барих утас:97120034 Төв аймаг Эрдэнэ сумын ЗДТГазар

  • 6 November

    Ерөний сайд үлгэр жишээ таван аймгийн шинэлэг ажлыг сонслоо

    Орон нутагт өрнүүлж буй бүтээн байгуулалтын явц, орон сууцжуулах төлөвлөгөөг ”Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр хөндлөө. Аймгууд дор бүрнээ шинийг санаачилж, бүтээлч ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайшаагаад, тэр дундаас бусдад үлгэр жишээ болох таван аймгийн шинэлэг ажлыг онцлон сонслоо. Ховдчууд энэ жил анхны 9 давхар, цахилгаан шаттай орон сууцаа хүлээн авлаа, 600 гаруй машины зогсоол барьж дуусгалаа, 18 мянган га талбайд …

  • 5 November

    Шилдэг таван аймаг шалгарав

    21 аймгаа түүчээлэн шилдгээр шалгарсан 5 аймгийн удирдлагад өнөөдөр шагналыг нь Төрийн ордонд гардууллаа. Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Орхон, Завхан аймаг 2012 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа амжилтаар тэргүүллээ. Шилдэг аймгаар батламжилсан өргөмжлөл, дурсгалын зүйл бүхий шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээр таван аймгийн Иргэдийн хурал болон аймгийн Засаг дарга нарт гардууллаа. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан …

October, 2013

  • 28 October

    Өлзийт сумыг нүүлгэн шилжүүлнэ

    Өвөрхангай аймгийн аймгийн төвөөс 92 км зайд Агуйт хэмээх газар орших Өлзийт сумыг хүн ам, мал ахуйтай нь хамт нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, далайн түвшнээс дээш 2000 метрт орших тус сумын төв нь цэвдэгтэй газарт байдаг тул өвөлдөө цас их орж, маш хүйтэрч малын тоо толгой ихээр хорогддог байна. Тиймээс сумын захиргаа болон ИТХ-аас иргэдийнхээ дунд сумын төвөө нүүлгэх санал …

  • 24 October

    Н.Лхагвасүрэнгийн сонгуулийн маргааныг хэрэгсэхгүй болгожээ

     Дархан-Уул аймгийн Хонгор суманд аймгийи ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Н.Лхагвасүрэнг хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгөөд байсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдох шүүх хурал өчигдөр Дархан-Уул аймгийн шүүхэд болж Н.Лхагвасүрэнг буруугүй хэмээн тогтоосон байна. Харин өрсөлдөгч намуудынх нь гишүүдийн гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгожээ. Хэргийг эргэн сануулахад, өрсөлдөгчид нь Н.Лхагвасүрэнг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш /10-р сарын 2-нд/ ахмадуудад …

  • 23 October

    Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

    Өнгөрсөн даваа гаригийн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хоносон бол өнгөрсөн шөнө мөн Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжилжээ. Шуурганы улмаас Өмнөговь аймагт мал осгосон, малчид сураггүй болсон дуудлага сум бүрээс ирж, аврагчид нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг одоо ч үргэлжлүүлж байгаа аж. Тиймээс өчигдөр 18.00 цагийн байдлаар Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг …

  • 23 October

    Хоёр хоногийн цочир хүйтрэлээс болж хурга ишиг осгож үхсэн байна

    Сүүлийн хоёр хоногт төвийн бүс нутгаар цочир хүйтэрлээ. Тэгвэл хоёр хоногийн цочир хүйтэрлээс болж Аржанчивлангаас мал тууварлан явж байсан иргэний 48 толгой хурга, ишиг осгож хорогдсон байна. Нийслэлийн Онцгой байдлын алба мэдээллийн  дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • 22 October

    Хөвсгөлд нохой журамлан, саатуулах байр ашиглалтанд оржээ

    Дан ганц нийслэл хот төдийгүй, хөдөө орон нутагт ч золбин ноходын асуудал толгойны өвчин болоод байгаа билээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод анх удаа нохой журамлан, саатуулах байр гээчийг ашиглалтанд оруулаад байгаа аж. Энэ нь золбин нохой устгах үеэр эзэнтэй нохойг андуурч устгах, хүн урж гэмтээхээс сэргийлэх, иргэдийг нохойгоо хашаанаасаа  гаргадаггүй болгох зорилготой ажил юм байна. Тус байрны ажилчид гудамж …

  • 17 October

    Мал үржүүлгийн төслийн ажлын үр дүнг танилцууллаа

    Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд Монголын мал үржүүлэгчдийн холбоо болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран хэрэгжүүлж буй “Мал үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи ажлыг үр дүнг танилцуулах хурал боллоо. Уг төсөл хэрэгжиж эхлээд таван сарын нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Архангай, Баянхонгор, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар зэрэг зургаан …

  • 15 October

    Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан Солонгост айлчилж байна

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга болон бусад удирдах ажилтнууд багтсан төлөөлөгчид  Солонгосын Кёнгбук аймгийн Исонггүн орон нутагт ээлжит ажлын айлчлалаараа  хүрэлцэн иржээ.  Өнгөрсөн 8-ны өдөр ирж 5 шөнө , 6  өдөр үргэлжилсэн айлчлалаараа тус орон  нутгийн хөгжил цэцэглэл , бүтээн байгуулалттай биечлен  танилцсан Мандал сумын удирдлагууд ,  2008 онд 2 аймгийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу нийтдээ 20 …

  • 14 October

    Батсүмбэр суманд,3 настай охиныхоо толгойг заазуурдан тасалсан хэрэг гарчээ

    Гурван настай охиныхоо толгойг заазуурдан тасалж амийг нь хороосон хэрцгий хэрэг Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гэж мэдээлж байна. Энэ хэргийг охины аав үйлдсэн гэж байгаа ч яг үнэндээ аав нь бус ээж нь хөнөөжээ. Тэднийхэн гэр бүлээрээ Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэдэг газарт Улаанбаатараас айлд очоод байхдаа энэ хэргийг үйлдсэн байна. Одоогоор цагдаа нар хэрэгтнийг баривчлаад байгаа бөгөөд …

  • 12 October

    Ховдын засаг дарга хоёр орлогчтой болжээ

    Удаан хугацаанд яригдсан Ховд аймгийн Засаг даргын орлогч өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээн авчээ. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, батлуулсан байна. Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Дуут сумын харьяат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чимэдийн Чинбатыг томилох аймгийн Засаг даргын захирамж гаргажээ. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Ховд аймаг Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтцийн асуудал …

  • 9 October

    Шороон болон цасан шуурга шуурна

    Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи өнөөдөр Алтайн уулсаар, маргааш баруун зүгийн нутгаар, энэ сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах юм байна. …