Хэнтий аймгийн төв Өндөр хаан хотын нэрийг өөрчлөн “Чингис хаан хот” болгох нээлтийн ажиллагаа өнөөдөр болох гэж байна.Өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийг иргэдтэй уулзах үеэр эл саналыг Хэнтий аймгийнхан уламжилж байсан бөгөөд тэрээр ихэд нааштай хүлээн авч, Чингис хааны түүхэн цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, улмаар тус аймгийн иргэдээс хотоо Чингис хот болгох санал асуулгыг явуулсны дүнд эл шийдвэр гарсан билээ.
Хотоо өөрчлөх ажлын хүрээнд Чингис хааны цогцолбор барих тухай ажлын зураг гаргасан бөгөөд “Их эзэн Богд Чингис хааны өлгий нутаг” гэсэн хүндэтгэлийн хаалгыг босгоод байгаа юм.
Сонирхуулахад, “Монголын нууц товчоо”-нд гардаг үйл явдлуудын 40 гаруй хувь нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өрнөдөг туд түүхэн дурсгалт энэ газруудаар аялал жуулчлалын маршрут гаргаж, жуулчдыг татах бүс болгох ажлыг тус аймгийнхан эхлүүлсэн байна.