Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтранТулгар төрийн 2222 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойг тэмдэглэх “Монгол бичгийн өдөр”-ийн арга хэмжээг Баянхонгор аймагт 2013 оны арваннэгдүгээр сарын 14-15-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбаатар болон урлаг, соёлын салбарын хүмүүс оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Баянхонгор аймгийнхан уг зарлигийг хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч, ийнхүү идэвхтэй чармайлттай ажиллаж байна.