Үндэсний бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ

711fd76a2cbaf769greatӨмнөговь аймагт анх удаа Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт боллоо. Нийслэл Улаанбаатар хотоос эхлээд алс хол Завхан, Говь-Алтай, Орхон, Төв аймаг зэрэг зарим аймгуудаас үндэсний хувцас, хэрэглэл, бүтээгдэхүүнийг орон нутгийн ард иргэдэд өөр өөрсдийн онцлог бүтээгдэхүүнтэй ирсэн байсан юм.

Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах, бүтээгдэхүүн худалдан авалтыг зохион байгуулах зорилготой юм.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсанаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид туршлага мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот болон зарим аймгуудын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна.

Энэ худалдаанд иргэдийн бүрэн хэрэгцээнд тулгуурласан бараа бүтээгдэхүүн ирээгүй ч Монгол дээл, ноос, ноолууран хувцас, үндэсний үйлдвэрийн гутал, эмийн ургамлын бүтээгдэхүүнүүд, мөнгөн аяга эдлэл, зарим хүнсний бүтээгдэхүүн гээд иргэд зах зээлийн үнээс боломжийн үнэтэй хэрэгцээт бүтээгдэхүүн байгааг ч иргэд хэлж байсан юм.

 “Үндэсний үйлвэрлэгчид хөгжлийн төлөө хамтдаа” уриатай энэ үзэсглэн худалдаа өнөөдрөөс эхлэн энэ сарын 11-ныг дуустал аймгийн ССАЖГ-ын спорт зааланд зохион байгуулагдана. Өмнөговь аймагт анх удаа зохиог дож байгаа энэхүү арга хэмжээг Хөдөлмөрийн яам, Өмнөговь аймгийн ЗДТГ болон “Дэлхийн энхийн их наадам” ТББ, Алтан констракшн ХХК нар хамтран зохион байгуулсан юм.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …