Багийн засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар боллоо

e05e94a48eee2df2bigЭнэ сарын 08-10-ны өдрүүдэд аймгийн төвд сумын ИТХ-ын дарга, сум багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар шинэ мэдээлэл, асуулт хариулт, идэвхитэй оролцоо бүхий уур амьсгал дунд боллоо.2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сум багийн Засаг дарга нар анх удаа цугларч асуудлаа ярилцаж, туршлага солилцлоо.

Аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн хэлэхдээ энэ удаагийн хурал их үр дүнтэй онцлог сургалт юм. Учир нь өмнө нь ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг сум багуудад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг болох, юун дээр гацдаг болохыг судалж нягталсан байгаа, бид гурван өдөр хийх сургалтандаа тэр бүх хүндрэл бэрхшээлт асуултын хариуг тайлж өгөхийг хичээх болно. Мөн 2013 оны 11 дүгээр сарын 25-аас орон даяар эхлэх өрхийн амьжиргааны судалгаанд хэрхэн бэлдэх, хэрхэн явуулах талаар ихээхэн мэдээллийг өгөх болно гэлээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …