Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн эхэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах” асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 4 сум, нийслэлийн 9 дүүрэг, 3 хороонд нийтдээ 38 газар “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдан давхардсан тоогоор 7 сая 350 мянган иргэнд үйлчилжээ. Эдгээр төвүүд нь Засгийн газрын агентлагуудаас үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, иргэд нэг дор олон төрлийн үйлчилгээ  авч байгаа нь хүнд суртлыг багасгасан гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэж байна.

Зөвлөлгөөний нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг оролцож Монгол улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний бүрэлдхүүн хэсэг болох “Иргэдэд төрийгн үйлчилгээг хүргэх” төслийн хүрээнд байгуулагдсан “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …