Хэрлэн сумаас түймэрт шатаж орон гэргүй болсон 12 айл өрхөд тусламж хүргэлээ

downloadХэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон сургууль цэцэрлэгүүдийн дунд Булган сумын түймэрт шатаж орон гэргүй болсон айл өрхөд туслах аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд мөнгөн тусламж, эд материал, хүнсний зүйл гээд айл гэрт хэрэглэж болох бүхий эд зүйлс цугласан юм. Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Наранцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг тусламжийн эд зүйлсийг 11 дүгээр сарын 11-ны өдөр Булган сумын ЗДТГ-т хүлээлгэж өглөө. Хэрлэн сумын иргэдийн сэтгэлийн бэлгийг Булган сумын Засаг дарга өөрийн биеэр хүлээж авсан. Өмсөж буй хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн 12 айлын 50 гаруй иргэд байгаа бөгөөд тэдний 20 гаруй нь хүүхдүүд аж. Бэлчээр нутаг, гэр орон, хашаа саравч, малаа түймэрт алдсан айл өрхөд туслахаар Дорнод нутгийн өнцөг булан бүрээс тусламжийн эд зүйл ирж байгааг Булган сумын Засаг дарга С.Итгэл хэлж байв. Булган сумын Засаг даргын Тамгын газар тусламжаар ирж буй эд зүйлийг хүлээн авч 12 айлд хуваарилан өгнө. Өндөр настантай, олон хүүхэдтэй амьдралын баталгаажих түвшингөөс доогуур орлоготой үлдсэн гээд айл өрхүүдийнхээ судалгааг гарган онцлогт нь тохируулан адил тэнцүү хууваарилах ажил хийгдэнэ гэв.

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …