Орон нутаг

August, 2013

  • 30 August

    Арвайхээр хотын шинэ төлөвлөлтийг дэмжинэ

    Өвөрхангай аймгийн “Шинэ Арвайхээр” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус аймагт ажиллах үеэрээ танилцаад уг төлөвлөлтийг дэмжихээ илэрхийллээ. Орон сууцны энэ хорооллын цахилгаан, дулаан, цэвэр усны шугамын зураг төслийг боловсруулснаа аймгийн удирдлага танилцуулаад дэд бүтцийг нь хийх хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналтай байгаагаа хэллээ. Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьсан. …

  • 30 August

    Дорнод аймагт цацрагын хяналт шалгалт хийжээ

     Цөмийн энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын газраас 2013 оны 5 дугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудийн нутагт геологи хайгуул каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглаж буй  байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цацрагийн хяналт шалгалт хийлээ.Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглахад тавих аюулгүйн шаардлагыг зөрчсөн, улсын байцаагчийн албан шаардлагын заалтуудын хэрэгжилтийг хангаагүй 3 байгууллагад улсын байцаагчийн албан …

  • 28 August

    Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо

     Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэхүү зорилтын анхных нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км замын нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт болж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон нутгийн иргэд оролцлоо. 45,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажил өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн …

  • 27 August

    Боомтой малын мах жижиглэнгээр худалдаалагджээ

      Увс аймгийн Тэс сумын 11-р багийн иргэн 3 хоног халуурсны эцэст эмнэлэгт үзүүлэхэд боом өвчнөөр халдварласан нь тодорхой болсон байна. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Албаныхан тус иргэнийг 8 хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтай гэж үзжээ. Харин өвчилсөн адууны мах Улаангом хотод орж зах дээр жижиглэнгээр худалдаалагдсан байна. Бас хиамны цехүүдэд ч тараагдсан гэдгийг …

  • 27 August

    Галзуу чоно гурван хүн барьжээ

    Өнгөрсөн ням гаригт шөнийн 04:00 цагийн орчим Увс аймгийн Тэс сумын нутагт, галзуу чоно айлын хотонд орж гурван хүнийг барьжээ. Чононд бариулсан гурван иргэнийг аймгийн нэгд­сэн эм­­нэлэгт авчран эмч­­­лүүлж байгаа бөгөөд нэг­­­­нийх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Гэсэн ч амь насанд нь аюулгүй болохыг эмч нар мэдэгдсэн байна. Харин галзуу чонын хувьд Тэс сумаас гаргасан ажлын хэсгийнхэн чоныг устгасан …

  • 22 August

    Сэлэнгэд 4.6 баллын хүчтэй газар хөдөлжээ

    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Хөтөлийн цементын үйлдвэрээс зүүн тийш өчигдөр 4.6 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтэй холбогдож ямар нэгэн хохирол гарсан тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа тухай Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдэгдсэн байна.

  • 19 August

    “Айсуй цагийн эзэд” чууллаа

       Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” залуусын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Айсуй цагийн эзэд-2013” хэмээх залуусын эрч хүч, дуу хоолой, урам зориг, итгэл найдвар давалгаалсан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, УИХ дахь “Ардчилсан намын бүлгийн ажлын алба”-ны дарга С.Дэмчиг нээж үг …

  • 19 August

    Улсын сайн малчин ФРОНТ Э.БАДАМ

     ФРОНТ Э.БАДАМ (1908-1985)   Дөрвөд далай хан аймгийн баруун гарын Бишрэлт гүнгийн хошуунд 23,000 толгой малтай Дүүдээ баян гэж байжээ. Тэрийн өөрийн хоёр хүү болох Мягмар, Баян-Очир нарт малаа түм түмээр нь хувааж өгчээ. Мягмарын эхнэр Бадам бол бидний сайн мэдэх “Фронт Бадам” юм. Энэ удмынхны олон сайхан дурсамж бий. Түүний нэг нь: 1941 оны зун цаг. Ардын хувьсгалын 20 …

  • 13 August

    Ургац хураалтын талаар мэдээлэл хийнэ

       Үйлдвэр худалдаа хөдөө аж ахуй яамнаас ургац хураалт болон цаг үеийн асуудлаар 11:00 цагт мэдээлэл хийнэ. Ихэнх нутгаар бороо их орж буйтай холбоотойгоор ургацад сөргөөр нөлөөлж буйг тус яамнаас өмнө нь мэдэгдэж байсан юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 7 August

    Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдаж байна

     Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар   Тавантолгой-Далан­­­задгадын 110 кВ-ын ца­хилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг 2012-2013 онд гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд 2013 оны долоодугаар сарын 27-ны  өдрийн   03:00  цагаас долоо­дугаар сарын 29-ний өдрийн 24:00 цаг хүртэл аймгийн төвийн 6, 10 кВ-ын шугам, дэд станцуудад тех­никийн ши­нэчлэл, туршилт тохи­руул­­гын ажлыг хийн хэрэг­лэгч­­дийг ца­хил­гаанаар түр хязгаар­ласан. Энэхүү …

  • 5 August

    Шүлхий өвчний улмаас 1264 мал устгалд оржээ

      Өнгөрсөн  сард Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Энэ хугацаанд вакцинжуулалт хэрхэн хийгдсэн болон өвчлөлтэй холбоотой бусад асуудлаар Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, малын ерөнхий эмч Т.Баатараас тодрууллаа. -Баян-Өлгий аймагт гарсан шүлхий өвчний одоогийн байдал ямар байгаа вэ? -Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал амьтны шүлхий өвчин гарч, яаралтай арга хэмжээ авч байна. Яг …

July, 2013

  • 31 July

    Орон нутгийн ард иргэд кино театртай боллоо

     ССАЖЯ-наас “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд амжилттай оролцсон дүүрэг, аймаг, сумдын Соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар  тус яамны сайдын тушаалаар “Синема оф саунд” ХХК-тай гэрээ байгуулан, 11 аймгийн 18 сумын соёлын төв, нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордонд тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тус яам нь Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын …

  • 29 July

    Өмнөговьчууд ус, цахилгаангүй гурав хонолоо

      Өмнөговь аймагийн төв Даланзадгад хот өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бүхэлдээ ус, цахилгаангүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл тус аймаг ус, цахилгаангүй байгаа гэнэ. Учрыг нягталбал сүүлийн өдрүүдэд тус аймгийн удирдлагууд ажлаа хийхгүй амарч, наадамлаж явах болсон аж. Бүхэл бүтэн аймаг тэр чигтээ тог цахилгаангүй болчихоод байхад одоогийн удирдлагууд нь юман чинээ саналгүй хурдан морьдоо ачаад хошуу наадам хэсч …

  • 29 July

    Ойгоо тэмдэглэх гэж есөн хүүхдийн амиар наадах шахав

     Төв аймгийн 90 жилийн  наадмын үеэр  таван морины хүүхэд гэртээ амарч байхад нь УБЯ 9778 улсын дугаартай хар өнгийн машин гэрийг нь дайрч хүүхдүүдийг гэмтээжээ. Уг машинд хүн байгаагүй бөгөөд тавиад орхисон машин нь өнхөрснөөс болж ийм хэрэг гарсан байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд Таван хүүхдийн дөрөв нь Гэмтэл согогийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин нэг …

  • 26 July

    Төв аймгийн 90 жилийн ойн наадам эхэллээ

       Төв аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ. Тус наадам өнөөдрөөс энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Төв аймгийн 90 жилийн ойн наадмын эхний өдөр азарга, хязаалан насны морьд уралдах бол маргааш их нас, шүдлэн, 28-нд соёолон, даага уралдаантай. Төв аймагчууд 90 жилийн ойгоороо их бүтээн байгуулалтан ажлуудаар угтаж буй юм. Аймгийнхаа 90 жилийн ойн хүрээнд 1000 …