Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг шилжүүлэнэ

amarМонгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож байсан А.Амарын хөшөөг нутгийн удирдлагын төв, Найрамдал талбайд байрлуулах тогтоолыг Эрдэнэт хотын ИТХ-аас гаргажээ.

Хөшөөг шилжүүлэх саналыг аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд залуучуудын төрөлх хотоороо бахархах сэтгэгдлийг дээшлүүлэх, газар нутгаа бахархан дурсах зорилготойгоор хотын төвд байрлуулах санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулсан байна. Санал өгсөн иргэдийн ихэнхи нь төв талбайд шилжүүлэхийг дэмжиж, ЗДТГ-аас ИТХ-ын тэргүүлэгчдэд хүсэлт гаргаснаар ийнхүү дэмжигджээ.

Сонирхуулахад, А.Амар гуайн хөшөөг анх 1993 оны УИХ-аас Ардчилсан холбооны удирдлага гишүүдийн саналаар босгосон бөгөөд хөшөөг байгуулахдаа хэлмэгдүүлэлтийн үеийн төрх байдлыг тусган толгой гудайсан, туугдаад явж байгаа байдлаар хийжээ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Дундговь аймаг: Соёлын өв, археологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн …