9 настай охиныг хүчиндсэн эрийг энгийн дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр болжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр 9 настай Б охиныг биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүчиндсэн онц ноцтой хэрэг Завхан аймгийн Улиастай суманд гарсан билээ.

Тэгвэл эл хэргийн холбогдох шүүх хурал Завхан аймгийн сум дундын I шүүхэд 9-р сарын 11-ний өдөр болж охиныг хүчирхийлсэн гэмт этгээд болох Н-д 10 жилийн хорих ялыг, энгийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Гэмт этгээд Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126,3-т зааснаар ялласан байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Дундговь аймаг: Соёлын өв, археологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн …