Согтуу эх баригч нярайн тархийг бяц базжээ

Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж бас нэгэн нярай энэ хорвоод ирмэгцээ хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайн тархийг хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тус эмнэлгийн эх барих эмч н.Сүрэнжав гэгч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан бөгөөд согтуу хэвээр нэгэн эмэгтэйг эх барьж улмаар эх барих явцдаа багжаа буруу ашиглан нярайн толгойг бяц базжээ.

Уг нь эх барихад нярайг татах уг багжаар нярайг 2-3 удаа татах ёстой байхад согтуу эмч 7-8 удаа базаж тархинд нь маш хүнд гэмтэл учруулсан байна. Одоогоор нярайн бие хүнд байгаа бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлжбайгаа ажээ.

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …