Дорноговь аймгийн Гэрлэх ёслолын ордонд анх удаагаа хуримын үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр буюу Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр 3 хурим болсон бөгөөд хамгийн анхны хурим 11 цаг 40 минутад эхэлж, гэр бүл болж буй хосууд төрийн болон уламжлалт ёслол үйлдэж, ерөөлч магтаалч, морин хуурчид ерөөлөө хэлж хурим ёслол төгөлдөр боллоо.
Мөн өдөр 50 жил хамт амьдарсан буурай нар Алтан хуримаа хийсэн нь хойч үедээ үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагаа байлаа.
Гал голомтоо бадрааж байгаа бүх хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Та бүхний өмнө Дорноговь аймгийн Гэрлэх ёслолын ордон үүд хаалга байнга нээлттэй байх болно.
эх сурвалж: засаг.мн