Увс аймагт байгалийн зэрлэг чацаргана ургахаас гадна 4-6 сортын чацаргана тариалж, төрөл бүрийн бүтээгдэхүүн боловсруулж зах зээлд нийлүүлэн, гадаад орнуудад экспортоор гаргасаар байна. Ингэснээр чацарганы бүтээгдэхүүн дэлхийн улс орнуудад цар хүрээгээ тэлэхийн чацуу, Увсын чацаргана нэртэй хуурамч, дуураймал бүтээгдэхүүн ихээр гарч ирэх хандлага бий болж байна.
Тиймээс барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд: Тухайн нутгийн байгаль цаг уурын онцлогт тохирсон байгалийн зэрлэг чацаргана, иргэдийн олон жилийн хөдөлмөр, дадлага туршлагын үр дүнд бий болсон таримал чацарганы бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах нөхцлийг бүрдүүлэх. Мөн өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор барааны тэмдэгт, газарзүйн заалтын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх заалтын дагуу Увсын чацаргана эрхлэгчдийн нийгэмлэг9 хүний бүрэлдэхүүтэй байгуулагдлаа.
Үүнд: О.Ганцоож,Н.Ганчимэг,Х.Алтанчимэг,Ш.Хорлоо,О.Надинцэцэг,
Ж.Доожав,Ц.Долгормаа,М.Цэвээн,В.Төөрүүл
П.Дариймаа