Баруун бүсийн музейн ажилтнууд сургалтанд хамрагдаж байна

Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн дөрвөн сургалтанд Монгол Улсаас 18 мэргэжилтэн хамрагдаж хичээл заалгасан байна. Энэ хүрээнд 21 аймгийг 4 бүсэд хуваан  музейн ажилтнуудад Үндэсний сургагч нар хичээл заах юм.  Энэ сургалтын анхдагч болж баруун бүсийн төв болсон Ховд аймагт баруун 5 аймгийг хамааруулсан бүсийн сургалтыг энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд нар оролцож, сургалтанд хамрагдаж байгаа баруун 5 аймгийн музейн ажилтнуудад амжилт хүслээ.

Монголын музейн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй Үндэсний сургагч нар Музейн менежмент, Музейн маркетинг, боловсрол, олон нийтийн харилцаа, Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах нь, Музейн үзүүллэг ба цуглуулгын хадгалалт гэсэн сэдвүүдээр хичээл заах аж.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …