Өвчтөн Б H1N1 вирусаар өвчлөөгүй нь батлагджээ

index Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат 4 иргэн томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Тус аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 7 хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн байна.
Дээрх иргэдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.  Харин тав  дахь өвчтөн Өлгий сумын иргэн Б /20 настай, эрэгтэй/ нь мөн өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдварын онош батлагдаагүй  биеийн байдал сайн байгаа гэнэ.

Санал болгох мэдээ

“Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба …