Оюутолгойтой эн зэрэгцэх орд илэрчээ

326550_260842770660130_1421417692_oКанадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resource Development” компаний Баянхонгор аймаг дахь “Алтан нар” орд нь Оюутолгойн ордтой эн зэрэгцэхүйц баялагтай гэнэ.

“Зуун мод”-ын ордоос баруун тийш 40 км зайд “Алтан нар” хэмээх газарт байрлах тус ордод судлагаа хийхэд ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон аж.

Тус ордод одоогоор өрөм тавьж, нөөцийг нь тогтоохоор анхан шатны хайгуул хийгдэхээр болж байгаа “Erdene Resource Development” компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 40 орчим хувиар өсчээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …