Бүтэн өнчин хүүхдүүдэд жилд 120 мянган төгрөгний дэмжлэг үзүүлэхээр боллоо

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтэн өнчин хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх заалт биелэлээ олж аймгийн хэмжээний 123 хүүхдэд жилд 120 мянган төгрөгний тусламж үзүүлэхээр боллоо. Гэхдээ мөнгөө шууд бэлнээр олгохгүйгээр Төрийн банктай гэрээ байгуулж, хадгаламжийн дэвтэр нээн хамгийн өндөр хүүгээр буюу 15,6 хувийн хүүтэй нөхцлөөр хадгалуулан 18 нас хүрч тухайн хүүхэд өөрөө төрөөс үзүүлсэн хадгаламжийн мөнгөө авахаар болголоо. Аймгийн хэмжээнд бүтэн өнчин 123 хүүхэд байдгаас Жаргалант суманд 57 хүүхэд байна. Эдгээрийн төлөөлөл болсон хүүхдүүдийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, ЗДТг-ын дарга Б.Батмөнх, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Энхбаяр, Жаргалант сумын ЗДТГ-ын н.Ариунбилэг нар хүлээн авч уулзан батламж гардуулан өгсөн юм.

index

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …