Цас бага байгаагаас малын хулгай гаарч байна

 Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Нутгийн захиргааны ордны их танхимд “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон нийтийн оролцоо”-сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Архангай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага, иргэд-малчдын үйл ажиллагааг уяалдуулан сайжруулж харилцан санал бодлоо солилцон энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд тулгарч буй бэрхшээл болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ, прокурор, шүүх, цагдаа, ЗДТГ-ын хууль зүйн хэлтэс, сум дундын нэгдүгээр шүүх, мэргэжлийн хяналтын газар, нийт сумын удирдлагаас гадна, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, мал эмнэлэг үржлийн тасгийн болон цагдаагийн хэлтэс, тасаг албадын дарга нар, хэсгийн төлөөлөгчид, мал мах ба малын гаралтай түүхий эдийн бизнес эрхлэгч түүнчлэн Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган, Өлзийт, Хайрхан сумын малчдын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …