Цагдаагийн дэслэгч согтуугаар хүн дайрч, хөнөөжээ

imagesЭнэ сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүрэх замд автомашины осол гарч, хүний амь эрсэдсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Ц.Ууганжаргал нь хэрэг гарах үед согтуу байсан бөгөөд СЭА 74-70 улсын дугаартай, “Toyota Cresta” маркийн автомашин жолоодож явсан аж. Хэргийг одоогоор харьяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа гэнэ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …