Орон нутаг

February, 2014

  • 25 February

    Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр Хар Ус нуурнаа зохион байгуулагдлаа

    Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 22, 23-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар Ус нуурын Төмөрт хэмээх газарт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт, НББСШУ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир,  …

  • 25 February

    Шүлхийн улмаас хаагдаад байсан Сүхбаатар аймгийн сургуулиуд хичээллэж эхэлжээ

    Сүхбаатар аймгийн таван сумын сургууль шүлхий өвчний улмаас хичээллээгүй байсан. Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эдгээр сургуулийн хичээлийг өчигдөр эхлүүлсэн байна. Онгон, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Түвшинширээ суманд сургуулийн 2410, цэцэрлэгийн 726 хүүхэд байгаа бөгөөд шүлхийн голомтод байгаа хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар сумын төв рүү татан авчээ.  Тус аймагт шүлхий гарснаас хойш 21 хоногт 471 сая төгрөг зарцуулагдсан нь аймгийн гамшгаас хамгаалах …

  • 24 February

    “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд таван сумын ойг цэвэрлэхээр болжээ

    Засгийн газраас баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөө, Хүдэр зэрэг таван сумын ойг цэвэрлэхээр болжээ. Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, хоёр тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1.5 тэрбум төгрөгийн шууд зардал гаргажээ. Түймрийн ийм аюултай нөхцөл …

  • 24 February

    743.1 км хатуу хучилттай авто зам тавьж эхлүүлээд байна

    Монгол Улс “Азийн Хөгжлийн банк”-аас баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн хоёр дахь шатны санхүүжилт татах гэрээ байгуулах боломжтой боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743.1 км хатуу хучилттай авто зам тавьж эхлүүлээд байгаа юм. Монгол Улс “Азийн хөгжлийн банк”-тай хэлэлцээр хийснээр дээрх хөтөлбөрийн хүрээнд …

  • 21 February

    Ховд аймаг: Битүү худалдааны төв нээлтээ хийлээ

    Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан Ховд аймагт битүү худалдааны төв барих асуудал биелэлээ олж, 500 гаруй бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн будаг нь үнэртсэн шинэ зах ашиглалтанд орлоо. Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8000 мкв талбай бүхий, 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийн нээлт, ёслолын тууз хайчлах арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдав. Нээлтэнд УИХ-ын гишүүн …

  • 21 February

    ОХУ-аас шүлхийн вакцин авахаар боллоо

    Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн есөн суманд гарсан мал , амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс болж цөөнгүй малчны хот харлаад байна. Албаныхан шүлхий өвчний голомтыг сэдрээж , өвчнийг тархаахгүйн тулд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Гэвч өвчний тархалтыг зогсоох тулгуур хүчин зүйл болох шүлхийн эсрэг 1.2 сая тун ва кцины нөөц улсын хэмжээнд дууссан талаар Мал эмнэлэг …

  • 20 February

    Иргэдийн гомдлын дагуу баар, цэнгээний газруудыг шалгажээ

    Дорнод аймгийн Хэрлэн сумын 6, 9-р багийн нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран караоке, диско баар, шөнийн цэнгээний газруудад 2014 оны 02 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. ”Хан шувалдай” ХХК, “Дорнын хөх луу” ХХК, “Хананбулаг-Эрдэнэ” ХХК, “Бахти” ХХК-ийн шөнийн цэнгээний газрын тохижилт …

  • 20 February

    Сайншандад салхин цахилгаан станц барина

    Германы “Ferrostaal” компани Дорноговь аймгийн Сайншанд суманд салхин цахилгаан станц байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар говийн бүс нутагт салхи ихтэй аж. Нөгөө талаас Сайншандад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал шийдэгдсэн, төвийн сүлжээнд холбогдсон учраас энэхүү байршлыг сонгожээ. Сайншанд салхин парк нь Монгол Улсад хэрэгжиж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хоёр дахь …

  • 20 February

    Ховд аймаг: Төлөөлөгчдийн өдрөөр “МоЭнКо компанитай байгуулах гэрээний төслийг танилцууллаа

    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Төлөөлөгчдийн өдөр”-ийн арга хэмжээ өнөөдөр буюу 2014 оны 02 сарын 18, 19-нд зохион байгуулагдлаа. Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулалттай МоЭнКо ХХК-тай гэрээ байгуулах асуудлыг авч хэлэлцсэн юм. Өнөөдөр болсон “Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, орлогч дарга М.Амарсанаа нар гадаадын хөрөнгө оруулалттай МоЭнКо компанитай байгуулах шинэ гэрээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Энэхүү …

  • 20 February

    Халдварын голомтод давхардсан тоогоор 105 албан хаагч,10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна

    Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон. Мөн Сайншанд суманд шүлхийгээр мал өвчилж Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Голомтын бүсэд 12 хяналтын цэг, 47 хүн, 12 автомашинтай ажиллаж, 17595 малыг вакцинжуулж, шүлхийгээр өвчилсөн малыг устгалд оруулжээ. Сайншанд суманд хөл хорио тогтоосны улмаас Хамрын хийд, Хайрхан уулын чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. …

  • 19 February

    Баруун бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Улаангомд бариíà

    Эрчим хүчний сайд М.Сономпил энэ сарын 15-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаа. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй бодлого шийдвэр болоод Эрчим хүчний салбарт өрнөж буй үйл ажиллагааны талаар төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлдээ аймгийн төвд 60 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барихаар болж, энэхүү станцыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хийхээр хэлэлцэж байгаагаа дуулгав. Баруун 3 аймаг …

  • 18 February

    Ховд аймгийн “Залуу зохион бүтээгч-2014” уралдаан амжилттай өндөрлөлөө

    “Хүний өдөр дутмын үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн шинэ өвөрмөц технологи гаргасан, техник, бүтээлч сэтгэхүйтэй хүүхэд, залуусыг тодоруулах аймгийн “Залуу зохион бүтээгч-2014”  уралдаан 02 дугаар сарын 14-нд болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 23 багийн 31 бүтээл бүртгэгдэж, 34 залуу зохион бүтээгч бүтээлээ танилцуулж, 3 шүүгчийн нийлбэр дүнгээр Хөгжил политехник коллежийн оюутан Б.Мэндсайхан, Д.Бат-Оргил нар “Авто машины тос халаагч”, Жанам шалгагч” бүтээлүүдээр …

  • 17 February

    Баримтат дэлгэц: “Цуутай нутаг Сутай” 3-р анги

    Баруун бүсийн шилдэг сум Ховд аймгийн Дарви сумын тухай 2011 онд хийсэн баримтат киноны төгсгөлийн гуравдугаар анги. Энэ ангид тус сумын баруун хойно урд зүгт орших Мөрөн, Мөнгөн-Аяга багийн газар нутгийн онцлог, олоон номонд орсон янгирын сүргийг та үзэхэс гадна тус багаас төрөн гарсан алдар суутай хүмүүсийн талаарх мэдээллийг олж мэдэх болно. http://www.ugluu.mn/65018.html – “Цуутай нутаг Сутай”  1-р анги http://www.ugluu.mn/65690.html –   “Цуутай нутаг …

  • 17 February

    Есөн сумын нутагт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов

    Шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. Өвчин тархсан гурван аймгийн есөн сумыг энэ сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Ингэснээр тухайн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас хүн, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Засгийн …

  • 15 February

    “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг баталсан байна

    “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг баталсан байна. Өнгөрсөн онд 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 48.5 тэрбум төгрөг төвлөрсөн аж. Харин үүнээс байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд дөнгөж таван хувийг нь зарцуулжээ. Тиймээс орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг эх үүсвэрийг хэвээр хадгалах, зарцуулалтыг …