“Монголын зүүн бүс нутгийн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг боловсруулах бэлтгэл ажлын төслийг санхүүжилтэнд зориулан Унгар Улс өөрийн хөгжлийн албан ёсны тусламжаас 120 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг энэ онд олгохоор шийдвэрлэсэн байна. Улмаар энэхүү төслийг энэ оны есдүгээр сард багтаан хоёр тал хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Дээрх төслийг хэрэгжүүлсний дараа “Хэрлэн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг Монгол, Унгарын холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг олох талаар хамтран ажиллах юм. Унгарын мэргэжилтнүүд манай орны усны аж ахуйн салбарын хөгжилд өмнө нь оролцож байсан арвин баялаг туршлагатай юм.
д.Од