Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөлдөв

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас энэ сарын 06-нд “Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах арга зам” сэдэвт аймгийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээр үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид хүүхдийн хөгжил, ёс зүйн хүмүүжлийг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой аймгийн зөвлөгөөнд 215 хүн хамрагдлаа. Аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар, НХҮХ, Жаргалант сумын удирдлагууд, шүүх, хяналтын байгууллагын төлөөлөл, Ерөнхий боловсролын сургууль, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, ТББ, олон улсын байгууллага, иргэд, эцэг эх, ахлах бүлгийн сурагчид, оюутнууд гээд 215 хүнийг хамруулсан аймгийн зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат үг хэллээ.

Зөвлөгөөний үеэр Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, шүүхээр ял эдлүүлсэн байдал, Хүүхдийн өмгөөллийн асуудлын тухай, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллага мэдээлэл хийж, санал солилцлоо. Үүний дараагаар оролцогчид баг болж хуваагдан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст өртөөчилсөн хэлэлцүүлэг хийсэн байна.

“Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах арга зам” сэдвээр Ерөнхий боловсролын сургуулиудын дунд дахин хэлэлцүүлэг өрнүүлж аймгийн хэмжээний бодлого, зөвлөмжийг боловсруулан гаргах юм.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …